2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Засаг дарга Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 10-р хороонд ажиллаа

Засаг дарга Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 10-р хороонд ажиллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Нийслэл хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл "эзэнгүй” явж ирсэн гэж хэлж болно. Дүүргийн ИТХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшигчидын 6 нь сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан асуудлаас үүдэлтэй хууль шүүх дамнасан маргаан өрнөсөн. Ийнхүү дүүргийн ИТХ-ын сонгуульд иргэдийн саналыг худалдан авахыг оролдсон гэх хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, АН-ын нэр дэвшигчээс 5 нэр дэвшигчийн нэрийг татсан шийдвэрийг дүүргийн сонгуулийн хороо гаргажээ.

 

Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН олонхи болж, хуулийн дагуу Засаг даргад нэрээ дэвшүүлэн Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хандсан байдаг. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 3 сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн тус дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилжээ.

 

Гэвч унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчийн үлгэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа хуулийн дагуу болж байгаа үйл явдлыг улстөржүүлж, АН-ын гишүүдийг дүүргийн Төр захиргааны байрны гадна цуглуулан, МАН хууль бусаар орон нутгийн эрх мэдлийг авч байгаа мэтээр асуудалд хандаж байгаа нь харамсалтай.

 

Тэгвэл шинэхэн томилогдсон Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалангийн хувьд ажлаа авсан даруйдаа дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудал, иргэдийн ажил амьдралтай газар дээр нь танилцах зорилгоор ИТХ-ын дарга Г.Атармаа болон холбогдох албаны дарга нарын хамтаар энэ амралтын өдрүүдэд дүүргийн 10-р хороонд ажиллаж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт аж төрдөг 80 гаруй өрхийн хувьд усны судлаас болж хальсан усанд автаж, сүүлийн гурван сарын турш хүн амьдрах нөхцөлгүй хүнд байдалд амьдарч байгаа юм байна.


 Тиймээс дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан анхны ажлаа дээрх хороодын иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцжээ.

Засаг дарга Э.Бат-Амгалангийн хувьд улстөржилт, элдэв маргаанаас илүүтэй дүүргийн иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ийнхүү амралтын өдрийг үл хайрхан ажиллаж байна.

Маргааш Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан дүүргийн 5-р хороонд ажиллах юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

 

Ц.Мөнх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.