2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Уул уурхай » Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

Нийтлэлийн төрөл: Уул уурхай

 

 

        Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, Сангийн яам Олон улсын валютын сантай удтал хэлэлцээр хийсний үр дүнгээр “Extended fund facility” буюу хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Тус хөтөлбөрт хамрагдсанаар шатахууны онцгой албан татвар нэмэгдэх, хүн амын орлогын албан татвар өсөх зэрэг олон шаардлага тавигдах нь. Гэтэл дампуурлаа зарлахын ирмэгт ирсэн Монгол Улсад дампуураагүй тансагладаг ганц компани бий...

 

Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж болохын үлгэр жишээг “Эрдэнэс Монгол”-ынхон харуулсаар ирлээ...

 

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭГТГЭСЭН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК МОНГОЛ ТӨРИЙН ХАМГИЙН БУРУУ ШИЙДВЭР БАЙВ

 

Даахгүй нохой булуу хураав гэгчээр өөрийгөө яая гэж байгаа энэ компанид “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой” зэрэг хамгийн гол компаниудыг багтаасан. Мөн “Багануур”, “Шивээ-Овоо” гээд нүүрсний компаниуд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд ирсэн. Дахиад цаана нь “Мон Атом” зэрэг олон компани бий. Гэвч эдгээр компаниудыг нэгэн дор нэгтгэснээр улс орны хөгжилд ямар гавьяа байгуулсан бэ? Арван жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” хэмээх компани нь эрх баригч намуудын шахааны нөхдөөр дүүрсэн, ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгож сууна.

 

“Багануур”, “Шивээ-Овоо” гээд нүүрсний компаниудыг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэснээр байдал улам бүр муудсан. Менежментийн ямар ч зөв бодлого хэрэгжүүлсэнгүй. Төрийн өмчийн хороонд харьяалагдаж байсан нь дээр байсан гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлдэг.

 

“Эрдэнэс Монгол” компани өдгөө дөрвөн захиралтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрхүү дөрвөн захирал нь бүгд нарийн бичигтэй, унаа тэрэгтэй.

 

-330 САЯЫН ТАНСАГ ТАВИЛГА ХЭРЭГЛЭДЭГ “ЭРДЭНЭС МОНГОЛ”!!!!!-

 

Ганцхан жишээ дурдахад “Эрдэнэс МГЛ” нь эдийн засаг хямарчихсан байхад 330 сая төгрөгөөр оффисийн тавилга авсан байх нь шилэн дансан дээр нь зурайтал бичээстэй. За тэгээд болоогүй, хүний нөөцийн программ, санхүүгийн программ гээд 20 сая, 50 сая төгрөг нийтдээ 70 саяыг зарлагадах жишээний... Тэдний зардал болон ард түмний хэмнэлт 2 яг тэнцэнэ.

 

 

Гэтэл Монголын эдийн засагт ДНБ -1.6 хувиар агшчихсан, дөрвөн сар дараалаад дефляци болчихсон, нийт эрэлт хумигдсан, банкны системд зээлийн тасалдлын шинж тэмдэг илэрсэн, бараг бүх салбарын бизнес гацчихсан, бүх зүйл зогсчихсон, хаана хаанаа зардлаа танах тухай л яригдаж байна. Харин дөрвийн дөрвөн захиралтай, “Моннис” группийн 14,15 дугаар давхрын хамгийн үнэтэй оффист байрлах Эрдэнэс МГЛ-д эдийн засгийн хямрал огт падлийгүй. Тус компани болон охин компаниудыг нь улсын төсөвт өндөр хөрөнгө оруулалт хийж, үр ашигтай ажиллаад байна уу гэхээр ҮГҮЙ. Ерөөс ядарсан хэдэн жолоочдоо мөлжиж, дефолт зарлан дампуурах дээрээ тулаад байгаа улс орныхоо татварын хэдхэн төгрөгөөр “тоглож”, өр зээл тавихаас өөр гавьяа алга. Үүний тод жишээ бол “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс таван толгой” компани юм. “Хас”-ын Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, арга хэмжээ авахыг хэвлэл мэдээллээр шаардсан.

 

 

-100 ТӨГРӨГ ОЛОХЫН ТУЛД 136 ТӨГРӨГ ЗАРЛАГДДАГ КОМПАНИ-

 

Тэд ард түмэн хувьцааны ашгаа хүртэж амжаагүй байхад тус уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурлын ирмэгт хүрэх аюултай байгааг тэд хэлсэн юм. Түүнээс гадна 1072 хувьцаа эзэмшигчдээс хэдэн хүн энэ мөнгөн хэлбэрээр авсан, хэдэн хүн нь хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байна. Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, “Эрдэнэс Таван Толгой” ХК нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг. 2011 оноос хойш нийт 24,2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон, экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг байна гэсэн юм.

 

 

 

 

Л.НАРАНБААТАР: ЭТТ-Н ӨР НЬ 822 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН НЬ “ЧАЛКО”-ГИЙН ӨРИЙГ НАЙМ НУГАЛСАНТАЙ ТЭНЦЭНЭ

 

Яг энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурахад хүрнэ. Энэ нөхцөлд хувьцаанаасаа ноогдол ашиг хүлээж байгаа иргэдийн хүлээлт алдарна.

 

Хэдийгээр зургаан тэрбум давсан нөөцтэй орд гэх боловч нүүрсээ 30 ам.доллараар зардаг, өндөр олборлолтын өртөгтэй. 120 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг дөрөвдүгээр давхаргаасаа сорчилж олборлоод энэ уурхайн эдийн засгийн үр ашигтай нөөц дуусна. Үүний дараа хичнээн сайн төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц бариад хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, өрсөлдөх чадваргүй уурхай болно. Хэзээ ч ногдол ашиг хүртэхгүй нь.

 

Байдал ийм болсон тул бид нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага болон том хувьцаа эзэмшигч болох Засгийн Газарт хандаж дээрх зөрчил дутагдлыг арилгаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах арга хэмжээ авахыг шаардаж байна. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн монголын талын 34 хувь болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компани охин компаниудынхаа захирлуудыг томилж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Нуулгүй хэлэхэд дээр дурьдсан охин компаниудын захирлуудыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын оролцоотой томилгоо хийж байна. Тэгэхээр охин компанийнхаа захирлуудыг томилж чадахгүй ТУЗ-д нь хяналтаа тавьж чадахгүй байгаа компанийн захирлыг муу менежмент хийж байна гэж буруутгах үндэс байхгүй.

 

“ЭРДЭНЭС МГЛ”-ИЙН УДИРДЛАГА 2 САЛААЛЧИХСАН ТУЛ ХЭНД ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЭХ ВЭ

 

“Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь хоёр салаалчихсан, дээрээ олон дарга нартай болохоор хэнд хариуцлага үүрүүлэх вэ. Байдал ийм байхад “Эрдэнэс Монгол” компанийн захирлыг муу ажиллаж байна гэх үү. Тэгэхээр энэ менежментийн давхардсан үүрэг функцийн оролцоог салгаж эцэслэн шийдвэрлэх ёстой” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар онцолсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.