2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Сонгууль » Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ дуулдаж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ дуулдаж байна

Нийтлэлийн төрөл: Сонгууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар СЕХ-ноос мэдээлсэн юм. Уг мөнгийг нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх хэвлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хамгаалахад, саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэхэд зарцуулах юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг ирэх тавдугаар сард тодруулна. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүх гишүүдийнхээ нууц санал хураалтаар ирэх тавдугаар сарын 6-7-нд тодруулах аж. Гэхдээ намуудаас нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ дуулдаж эхэллээ.

Тодруулбал, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх есөн эрхэм байгаа гэнэ. Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан.

Харин түүн дээр нэмээд Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан "Бридж" Д.Ганхуяг, Буянгийн Жаргалсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд нарын нэр дуулдаж байгаа гэнэ.

Гэхдээ хамгийн магадлал өндөртэй нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар гэнэ. Тэдний дунд нэлээн ширүүхэн тэмцэл өрнөх болов уу гэх таамаг олон нийтийн дунд үүсчээ.

Харин МАН-ын хувьд хууль журмынхаа дагуу нам дотроо хуралдаж байгаад нэр дэвшигчээ тодруулах аж. МАН бол эе түнжинтэй, эв эеийг үргэлж сахидаг хэмээн олон нийт үнэлж, итгэл хүлээлгэдэг юм.

Тэгвэл УИХ-д ганц суудалтай МАХН-ын хувьд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Угтаа бол боломж нь байвал МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө нэр дэвших чин хүсэл эрмэлзэлтэй. Гэвч түүний ялын хугацаа дуусаагүй гэх том хаалт УИХ-ын сонгуулийн үед ч байсан. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө шийдэх гэнэ.

Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрс албан ёсоор ирэх тавдугаар сард тодорхой болно. Харин тэд сонгуулийн сурталчилгаагаа ирэх зургадугаар сарын 6-25-ны хооронд 20 хоногийн хугацаанд явуулах юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүд дараах шаардлагыг хангасан байна.

  • Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг тодорхой заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхэм 45 болон түүнээс дээш настай байна.
  • Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн байна” гэж заасан.
  • Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэдэг шаардлагууд бий. Энэ бол Үндсэн хуулийн заалт.
  • УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ. Энийг мөн Үндсэн хуульд тодорхой заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.