2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ажлын хэсгийнхэн 1.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

Ажлын хэсгийнхэн 1.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ


 


Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан. Үүний дагуу ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн багтаж ажиллахаар болсон юм. Тэдний шалгах баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтоох АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх байсан юм. Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон юм. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Хөгжлийн банкинд учруулсан хохирлын 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Энэ мэтээр тус банкинд учруулсан хохирлыг төлүүлж дуусгахаар ажиллаж буй аж. Ямартай ч одоогийн байдлаар дээрх хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд нийт хэчнээн тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг эцэслэн тогтоогоогүй байгаа аж. УИХ болон Хууль зүйн яамнаас байгуулагдсан Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банк нь 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчилтэй хэмээн мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тус банкинд Чингис бондын талтай дүйх 1.3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн гэсэн үг. Тиймээс АТГ-аас өнгөрсөн есдүгээр сараас эхэлж Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.