2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “ЭТТ” яахаараа “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбумын өр төлөх ёстой вэ, Д.Ариунболд захирал аа!

“ЭТТ” яахаараа “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбумын өр төлөх ёстой вэ, Д.Ариунболд захирал аа!

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

7mk94dq57qg883i1kfh8iit212

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Д.Ариунболд нэр бүхий эдийн засагчдын хэлж ярьж буй асуудлаар тайлбар хийх ёстой болоод байна. Ажил хийж өрийг нь төлүүлж ав гэсэн   “Саусгоби Сэндс” ХХК-д   яаж яваад    5.1  тэрбумын өртэй болсноо тайлбарла, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг юм ер нь танай компанид падлийтай юу, уурхайн алдагдлыг бууруулж, ашигтай ажиллагааны хэлбэрт шилжихгүй бол 8 жилийн дараа уурхай хаагдана гэдэг асуудлаар мөн тайлбар хий. Энэ бол шаардлага шүү, Д.Ариунболд захирал аа!

“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой анхаарал татсан мэдээллийг эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар хэвлэлийнхэнд өгөөд байна. Тэдний хэлж буйгаар тус компани ийм алдагдалтай байдлаар цаашид ажиллавал ердөө 8 жилийн дараа уурхайгаа хаахад хүрч болзошгүй гэж байна. Тэгэхээр энэ бол цочирдом мэдээ гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, “Энержи ресурс”-ынхаас 106 дахин өндөр зардал гэлээ.2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал уурхайн үр ашигтай нөөц 8 жилийн дараа дуусна. Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна. Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлж буй талаар Л.Наранбаатар хэллээ. Мөн тэрбээр “Эрдэнэс таван толгой”  ХК тул санхүүгийн бүх үзүүлэлт нь олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Гэвч 2016 оны хоёрдугаар улирлаас хойш буюу МАН шинэ удирдлагууд томилсноос хойш цахим хуудсандаа мэдээллийг нийтлэхээ зогсоосон гэлээ. Түүнчлэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгах шаардлагыг “Эрдэнэс Монгол” компани болон Засгийн газарт тавихаар болсноо мэдэгдсэн юм.

6afc4598ad7836b0original 35dc31820c48a279original 819ac03621328096original

Сорчлон олборлодог жишгээрээ 120 сая орчим тонн маш сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолсноор үлдсэн эрчим хүчний болон сул коксжих нүүрс нь үнэд хүрэхгүй хэмээн үзэж байгаа аж. Харин төмөр зам, цахилгаан станцаа барьж, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан экспортлох юм бол 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлох боломжтой. Зөвхөн баруун, зүүн цанхиас нь 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлож болно. Энэ тохиолдолд 68 жилийн нөөцийг ярьж болж байна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Түүнчлэн энэ компанийг зөв менежмент рүү нь шахах ёстой шаардлага үүсээд байгааг хэллээ.  Одоо байгаа менежмент нь иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлсэн нэртэйгээр зургаан жилийн хойно өр хүлээлгэхээр болчихоод байна.Алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь нөхөхийн тулд ямар арга хэмжээ авсныг судалж үзэхэд Хөгжлийн банкны зээлээр энэ бүх алдагдлыг санхүүжүүлж иржээ.Нийт өрийн 71 хувь нь Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондоос босгосон мөнгө байна. Гэтэл бидний яриад байгаа Чалкогийн өр нь нийт өрийн зөвхөн 1/8 нь л байгаа юм.Бид судлаачийн хувьд болоод 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа иргэний хувьд эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэхүү судалгааг олон нийтэд ил болгож байна. Цаашид бид эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн өмнөөс зөв менежменттэй үйл ажиллагаа явуулахыг шаардах болно гэж байлаа.

УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ нь нийт хувьцааны 20 хувь юм. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн Газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж ирсэн алхамууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж иржээ.

Уг нь хувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой  мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ  өнөөг хүртэл эдлээгүй.Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй гэдгийг хэлж байна.

Стратегийн ордын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаална гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.Компанийн санхүү эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээллэх үүргээ хэрэгжүүлдэггүй. Компанийн үйл ажиллагаа нуугдмал байдалд явагдаж ирсэн зэргээр эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж иржээ.

2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэтэй юу? Тийм бол тухайн үеийн сая төгрөгийг эдийн засгийн агуулгаар нь авч үзээд өнөөдрийн сая төгрөгөөр сольж болох уу? гэдэг асуудал үүсч байгааг Ч.Ганхуяг хэлж байна.

Улс төрчдийн харалган буруу шийдвэрээс болоод зургаан жилийн дараа бид ямар их хохирол амсахаар байна. Нөгөө талаас зургаан жилийн дотор хувьцаа эзэмшигч болоод хувьцаагаа ч авч чадалгүй, мөнгөө ч авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах вэ? Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Тэдний шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхийг боогдуулж байна гэх мэтчилэн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд урган гарч ирж байна” гэж байлаа.

 

Анхаарал татсан ӨР!

За харин одоо “Эрдэнэс Тавантолгой”-н өртэй холбоотой мэдээллийг хүргэж байна.  Тус компани 822 тэрбум төгрөгийн өртэй  юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт өр төлбөрөөс   хамгийн их өрийг Хөгжлийн банкны зээл эзэлж байгаа юм.  Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая доллар, хүүгийн хамт нийт 584 тэрбум төгрөг болж,  компанийн нийт өрийн 71 хувийг эзэлж байна. Тэгвэл  “Чалко” компанийн өр 100.6 тэрбум төгрөг гэж буй  нь нийт өрийн 12.2 хувь болж байна.

Нэг анхаарал татсан мэдээлэл байгаа нь  “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэжээ. Ном журмынхаа дагуу бол “Саусгоби Сэндс”  ХХК Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй санагдах юм.

Ч.Сайханбилэг засаг удирдаж байх үедээ   “Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд “Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан шүү дээ. Гэтэл одоо харсан чинь  “Саусгоби сэндс” компанид “Эрдэнэс Тавантолгой” нь өртэй болчихсон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Сануулахад, “Саусгоби Сэндс ХХК “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарсан байсан.  МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байдаг.   Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн компани шилдгээр шалгарсан нь бас л анхаарал татаж байв.

“Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг сөрөг талтай гэдгийг эдийн засагч  Л.Наранбаатар  өмнө нь энэ шийдвэр гарах үед ч хэлж байсан. Тэрбээр “Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу” гэж байгаа нь үнэхээр бодох л асуудал юм.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Д.Ариунболд нэр бүхий эдийн засагчдын хэлж ярьж буй асуудлаар тайлбар хийх ёстой юм. Ажил хийж өрийг нь төлүүлж ав гэсэн компанид яаж яваад 4 тэрбумын өртэй болсноо тайлбарла, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг юм ер нь танай компанид падлийтай юу, уурхайн алдагдлыг бууруулж, ашигтай ажиллагааны хэлбэрт шилжихгүй бол 8 жилийн дараа уурхай хаагдана гэдэг асуудлаар мөн тайлбар хий. Энэ бол шаардлага шүү, Д.Ариунболд захирал аа!

Эх сурвалж: Шуурхай.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.