2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо өрхөө татлаа

Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо өрхөө татлаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

Монголын цахим сэтгүүлзүйд өрхөө татаж, үүдээ нээсэн нэгэн их айлын нэрийг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо хэмээнэ. Тус холбоог үүсгэн байгуулагч 90 сайт нь Монголын сайтын холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан нэр бүхий сайтууд, Ардчилсан Сайтын Клуб-Мэдээллийн сайтуудын клубын гишүүн сайт болон урьд өмнө ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй байсан сайтууд эвлэлдэн нэгдэж байгууллаа.

Тус холбооны голлох гишүүд нь Монголын хамгийн анхны сайтын холбоо болох Монголын Сайтын Холбоог үүсгэн байгуулж байсан түүхтэй ажээ. Дөнгөж үүдээ нээж, өрхөө татсан тус холбоонд гишүүнээр элсэгчдийн тоо 90 хол гарчээ. Энэ сарын 10-ны билэгт сайн өдөр үүсгэн байгуулагч 89 гишүүнд Батламж гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болжээ.

Сайтуудын Нэгдсэн Холбоог BOLOD.mn-ийн Б.Мөнхдөл удирдахаар болсон байна. Б.Мөнхдөл нь монголын хамгийн анхны сайт - olloo.mn вэбсайтыг хөгжүүлэхэд гар бие оролцсон Монголын сайтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчийн нэг гэж мэргэжлийн хүрээнд зөвшөөрөгдсөн нэгэн юм.

Монголын Сайтын анхны холбоог ч Б.Мөнхдөл үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлж байсан туршлагатай. Сэтгүүлчдийн дээвэр байгууллага болох МСНЭ-ийн бага хурлын гишүүний сонгуультай түүнд гишүүд нь итгэл найдвар хүлээлгэж, холбооныхоо удирдлагын жолоог атгуулсан аж.

МҮСХНХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар “Сант улс медиа” группын Ерөнхий захирал, zaluu.com, uls.mn сайтын захирал, мэдээллийн shuud.mn, mass.mn сайтыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан  Г.Учралсайханыг томилжээ.

Сайтын Нэгдсэн холбоо нь Удирдах зөвлөлийн 29, Хяналтын Зөвлөлийн 7 гишүүн, 9 дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар бүтцээ баталсан гэж тус холбооны мэдээлэлд дурджээ. Мөн Холбооны дэргэд Бодлого төлөвлөлт, Орон нутаг, Бизнес хөгжил зэрэг асуудал хариуцсан хэвлэл мэдээллийн арвин туршлагатай 5 зөвлөх ажиллана гэж мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.