2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Үгсэн нийлж, үнээ нэмсэн импортлогчид Ажлын хэсгийн үгэнд орох уу?

Үгсэн нийлж, үнээ нэмсэн импортлогчид Ажлын хэсгийн үгэнд орох уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

e91d031ec77a6a6cbig

Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн өсөлтөд таагүй хандаж буй. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бусад бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт ордог тул арга ч үгүй биз. Түүнчлэн зарим компаниудын зүгээс  шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж гаргасан шаардлагадаа:

-Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах

 -Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/

-Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн байгаа юм.

Түүнчлэн Уул уурхай,  хүнд үйлвэрийн яамнаас мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан. Тэгвэл  ажлын хэсгийн зүгээс  “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байна.

Сануулахад,  шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өгөхдөө  “Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу  22.7 хувиар өссөн.)

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран  2017 оны 01 дүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны 12 дугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж,холбогдох “Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.

Үүний үр дүнд Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан.

Гэвч 2017 оны 02 дугаар сарын шатахууны импортын үнэ 01 дүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна.

Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна.

Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна.”  гэж байсан.

Тэгвэл ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буцааж буулгах ёстой гэж шийдвэрлэжээ. Харин үгсэн нийлж үнээ нэмсэн импортлогчид үгэнд нь орох эсэхийг харах хэрэгтэй болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.