2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » "Шонхор" фракцийн бэлгэдлийг АН-ын албан ёсны бэлгэдэл болгожээ

"Шонхор" фракцийн бэлгэдлийг АН-ын албан ёсны бэлгэдэл болгожээ

Нийтлэлийн төрөл: Улс төр

 

 

АН-ын VII Их хурал өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "UB Palace"-ын концертын их танхимд болж өндөрлөлөө.Ардчилсан Намын 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болж 2700 гаруй төлөөлөгч чуулсан уг хурлаар намын дүрэм хийгээд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг ёсчлон батлав.
Мөн намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болгож, Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр боллоо. Намын дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотой нэгэн зүйл гишүүдийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа нь АН-ын бэлгэдэл өөрчлөгдсөн явдал юм.
 
АН-ын фракциуд нь албан ёсоор төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Жишээлбэл : "Шонхор" фракци Ардчилсан Хүчний Холбоо ТББ, "Алтангадас" фракци "Алтангадас ассиоцаци" ТББ, МҮДНЯК фракци "МҮДН-холбоо" ТББ гэх мэт. Тэгвэл АН-ын шинэ батлагдсан дүрмээр "Шонхор" фракци буюу Ардчилсан Хүчний Холбооны бэлгэдлийг АН-ын бэлгэдэл болголоо. Энэ тухай намын дүрмийн хоёрдугаар бүлгийн 2-д " АН-ын бэлгэдэл нь дугуй хэлбэртэй, гадуураа улаан хүрээтэй, дотор талд нь улаан хүрээнээс цагаан зурвасаар зааглагдсан хөх өнгийн тойрог дотор цагаан өнгө бүхий нар, сар, гал гурав босоо байрлуулсан байна. Хөх өнгийн тойргийн дотор, доод талд "Ардчилсан Нам" гэж цагаанаар бичнэ." гэж заажээ. Өмнө нь тус намын бэлгэдлийг "Намын бэлгэдэл нь нар зөв чиглэлд тасралтгүй сүлжилдэн холбогдсон зөв гурван гурвалжин дээр чандмань байрлаж, эдгээр нь хөх дэвсгэр дээр цагаан өнгөтэй. Дэвсгэр дотуураа цагаан, гадуураа улаан хүрээгээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй байдаг. Намын нэр уг хөх дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн байна." гэж дүрмэндээ заасан байсан юм. Энэ нь хуучин Монголын Социал Демократ Намын бэлгэдэл байсан бөгөөд 2000 оны 12 сарын 6-нд МҮАН, МСДН, Монголын Шашинты Ардчилсан Нам, С.Эрдэнийн байгуулсан МоАН, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын намууд нэгдэн, Ардчилсан Намыг байгуулах үеэс эхлэн өчигдөр буюу 2017 оны 2 сарын 12 хүртэл АН-ын бэлгэдэл болж ашиглагдаж байснаа ийнхүү "Шонхор" фракцийн бэлгэдлээр солигдож байна. Мөн "Шонхор" фракцийнхны эзэмшилд байдаг "Шонхор тауер" гэгч барилга "Ардчиллын өргөө" нэртэй болж, АН-ын төв байр болох асуудал ч  ерөнхийдөө шийдэгдэж буй ажээ.
 
П.Энхмандах
 
 
 
1. 2000 оны 12 сарын 6-наас  2017 оны 2 сарын 12 хүртэл ашиглагдсан Ардчилсан Намын бэлгэдэл: ( 1990 оноос 2000 оны 12 сарын 6 хүртэл Монголын Социал Демократ Намын бэлгэдэл байсан) 
 
 
2. "Шонхор" фракци буюу Ардчилсан Хүчний Холбооны бэлгэдэл: ( 2010 оны 1 сарын 25-нд "Ардчилсан Хүчний Холбоо" төрийн бус байгууллага буюу "Шонхор" фракци байгуулагдах үеэс эхлэн тус холбооны бэлгэдэл болсон) 
 
 
3. АН-ын шинэ бэлгэдэл: ( Өчигдөр буюу 2017 оны 2 сарын 12-ноос эхлэн Ардчилсан Намын албан ёсны бэлгэдэл болсон, зөвхөн Ардчилсан Нам гэсэн бичгээс бусад нь "Шонхор" фракцийн бэлгэдэлтэй ижил) 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.