2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Авилга » Л.Пүрэвбаатар “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн газраас Ч.Сүрэнхорлоо нарын 11 хүнд газар олгох гэж байсан нь илэрлээ!

Л.Пүрэвбаатар “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн газраас Ч.Сүрэнхорлоо нарын 11 хүнд газар олгох гэж байсан нь илэрлээ!

Нийтлэлийн төрөл: Авилга

 

16522667_1783872588530950_985343372_n

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд ашигтай шийдвэрүүдийг гаргадаг байсныг баталгаажуулсан баримтуудыг манай сайт цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн цувралд бас нэгэн анхаарал татсан баримтыг хүргэж байна. Л.Пүрэвбаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын ашиглаж буй “Хандгайт дахь хүүхдийн зуслан”-гийн эдэлбэр газраас нэр бүхий хумүүст газар  хуваарилан шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргажээ. Ингэхдээ Л.Пүрэвбаатар Хандгайт дахь хүүхдийн зусланг шинэчлэх төсөл боловсруулж “Хандгайт хүүхэд залуучуудын спорт-амралтын цогцолбор” өргөжүүлэхээр төлөвлөж байна гэсэн байгаа юм. Гэхдээ үндсэн зорилго нь Хандгайтын зуслангийн эдэлбэр газраас байгууллагын өндөр настан, албан хаагчдад зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа бичсэн байгаа юм. Тэдгээр хүмүүс нь Л.Пүрэвбаатартай ойр дотно харилцаатай хүмүүс байна. Тухайлбал, Л.Пүрэвбаатартай хэд хэдэн гэрээ байгуулсан “Монголын төмөр замын нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоогийн нэр хамгийн эхэнд байгааг уншигч та харж байгаа биз ээ.

16684754_1257489761012297_1523991139_n

За тэгээд С.Ням, Б.Цолмон, Д.Цэнд-Очир, С.Энхбаатар, Ч.Ганбаатар, З.Наранчимэг, С.Наранцацралт, Ш.Өнөр, Б.Нарантуяа, Н.Хуяг-Эрдэнэ нарт зуслангийн газар өмчлүүлэх хүсэлт гаргажээ. Гол нь эдгээр ажилтнуудад олгосон газрын хэмжээг хасч, шинэчилсэн кадастрын зураглалыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг сунгаж өгнө үү гэсэн байгаа юм.

Л.Пүрэвбаатарын энэхүү шийдвэр хийгээд хүсэлт нь УБТЗ-ын нийт ажилтан албан хаагчдын эрх ашигт харшилсан үйлдэл юм. Зуслангийн эдэлбэр газраас нэр бүхий 11 хүнд газар тасдаж өгчихөөд, үлдсэн газар дээрээ төмөр замын 15 мянган хүнд ноогдуулж байна гэдэг бол арай хэтэр үйлдэл л дээ.

Тиймээс түүний энэхүү хүсэлтийг эргүүлэн татах асуудлыг УБТЗ-ын удирдлага Д.Жигжиднямаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргажээ. Улмаар Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн газрын алба руу албан бичиг илгээсэн байна. Ингэхдээ УБТЗ-аас Хандгайт дахь хүүхдийн зуслангийн ашиглаж байсан эдэлбэр газраас нэр бүхий хумүүст хуваарилан шилжүүлэх хүсэлтийг буцаан татах тухай асуудлыг шийдэж, хариу өгнө үү гэжээ.

16558532_1257489764345630_1651795451_n

16683137_1257489784345628_452491150_n

Тэгэхээр УБТЗ-ын экс даргын балаг энэ мэтээр дундрах янз алга. Эргэн сануулахад, өмнөх цувралд  УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нарын  2015 оны 4 дүгээр сарын 2-нд байгуулсан хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой мэдээллийг хүргэсэн.  Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаагүй үйлчилнэ гэх заалттай тус гэрээний хүрээнд     “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь сар бүр УБТЗ-аас 3.500.000 төгрөгийг тогтмол  шилжүүлж авч,  байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангагдаж байгаа  нь анхаарал татаж буйг бид онцолсон. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийн өдрийг хүртэл нийтдээ 22 сарын турш сар бүр 3.500.000 мянган төгрөгийг шилжүүлж авсан гэхээр нийт дүн нь 77 сая төгрөг болж байгаа юм. Мөн тэд мэргэжлийн сургалт зохион байгуулах тухай гэрээ байгуулсны цаана ТББ давуу эрх эдэлж байгаа талаар ч хүргэсэн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.