2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд хэрэгтэй олон арга хэмжээ авлаа

Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд хэрэгтэй олон арга хэмжээ авлаа

Нийтлэлийн төрөл: Улс төрч

 

 

УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. Хэдийгээр УИХ-ын даргын захирамж гараагүй ч маргааш хаах товтой байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.

 

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч УИХ-ын чуулганы үеэр бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, олон хууль баталлаа. Ялангуяа дөрвөн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг 90 хувиар хөнгөллөө. Энэ бол бизнесээ дэмжих, бизнес эрхлэгчдэд очиж буй дарамтыг бууруулахад нэлээд том дэмжлэг болж байгаа юм. Эдийн засаг хэчнээн хүндрэлтэй байгаа ч сонгуулийн үеэр амлаж байсан зүйлсээ марталгүй биелүүлж ахмад настнууддаа "Насны хишиг" олгож эхэллээ. Мөн гурав хүртэлх насанд нь хүүхэд үрчилж авсан бол өөрийнх нь төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдэд 1,6 жилээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан зэрэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авлаа. Засгийн газар чцаг алдалгүй ажиллахыг хичээсэн.

 

Ер нь бүх зүйл өө сэвгүй, сайхан байсангүй. Эргээд бидэнд хаврын чуулганаар бодох зүйл олон байна. Гэхдээ ямар ч байсан нэг зүйлийг амжуулах, бүтээчих юмсан гэж ажиллалаа. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч “Энэ Засгийн газар хамгийн богино хугацаанд байгуулагдсан” гэж хэлсэн. Тэгэхээр байгуулагдахаасаа эхлээд л цагалдахгүйг хичээж байна. Одоо нэг хэцүү зүйл нь өрийн асуудал. Үүнийгээ шийдвэрлэх шийдлийг одоо ч эцэслэн тохироогүй л байна.Үүнд гишүүд ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн зарим зүйлд цагалдсан. Тухайлбал, өөр орноос зээл авах гэж царай алдаад явж байхаар “Стэнд бай” хөтөлбөр рүү аль эрт орох байсан юм. Гэтэл одоо ОУВС-гийн нөхцөл хоёр, гурван сарын өмнөхөөсөө өөр болсон байна. Энэ даяаршсан, үйл явдал нь хурдан өрнөж байгаа дэлхийд нэг хоног ч, нэг хоногоор хэмжигдэхгүй өндөр өртөгтэй болж байна. Энэ талд хангалттай хурдан ажиллаагүй юм шиг. Гэхдээ хангалттай хурдан ажиллаагүйдээ биш, шийдэмгий байж нэг талдаа гарч ажиллаж чадсангүй" хэмээн ярилаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.