2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Г.Мөнхбаяр сайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахыг даалгалаа

Г.Мөнхбаяр сайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахыг даалгалаа

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

 

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах тухай” албан даалгавар гаргаж Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт хүргүүллээ. Барилгын ажлыг түр хугацаанд зогсоосон барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан уг албан даалгавараар:

1. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа, түр хугацаагаар барилгын ажил нь зогссон барилга, байгууламж болон түүний талбайн орчны аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар хяналт шалгалтыг барилгын хяналт хэрэгжүүлэх байгууллагатай хамтран зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах,

2. Барилгын ажил нь долоон сараас дээш хугацаагаар түр зогссон барилга, байгууламжуудыг Барилгын тухай хуулийн дагуу хамгаалалтын горимд оруулж, хуулийн хэрэгжилтийг хангах,

3. Барилга угсралтын үйл ажиллагаанд “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн үйл ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.