2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Үхрийн махны үнэ өсчээ

Үхрийн махны үнэ өсчээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

66666

Сар шинийн баяр айсуй энэ үед махны борлуулалт урьдынхаас бага зэрэг өсөх хандлагатай байдаг.Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5775 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6975 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж.Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.