2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Хятад залуус 00 өрөөнд хооллож байна


Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

Азид дэлгэрч нэлээд түгээмэл болоод байгаа бие засах өрөөний уур амьсгалыг бүрдүүлсэн кафе, зоогийн газар Хятадад ихээр байгуулагдах болжээ. Хөгжилтэй ч юм шиг, таагүй ч юм шиг ийм хачирхалтай кафе Бээжин, Шанхай, Ханжоу болон бусад томоохон хотуудад хэдийнэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хамгийн сүүлд Хятадын Тайюань хотод ийм кафе нээгдсэн аж. 

 

Оюутан, сурагчдын үйлчлүүлэх дуртай газрын нэг болсон уг өвөрмөц кафены ширээ нь жирийн боловч сандал нь жинхэнэ жорлонгийн суултуур юм байна. Гэхдээ ердийн суултуурыг бодвол сандлын зөөлөн бүрээсээр хучсан ая тухтай “сандал” аж. Зоогийн газрын дотоод заслыг ч мөн бие засах өрөө мэт өнгө бүрийн плитагаар тохижуулсан агаад амны алчуур болон элдэв чимэглэлийг 00-ийн цаас, лаагаар орлуулсан байна. 

 

Мөн эргэн тойронд хуванцар хогийн савийг төрөл бүрээр нь байрлуулжээ. Хамгийн гол нь тухайн кафенд худалдаалагддаг зайрмаг, хавчуургатай талх, жигнэмэг тэргүүтэн нь хүний ялгадас шиг хэлбэр дүрстэй, хар, шар, бор өнгөтэй аж. Харахад л өөр зүйл санагдуулам ийм таагүй зүйлсээр хооллоно гэдэг хүн болгоны чадах сонголт биш ч гэлээ үйлчлүүлэгч тасардаггүй гэсэн. Ялангуяа өсвөр насныхан байнга үйлчлүүлдэг талаар эзэд нь онцолсон байна. Иймэрхүү сүлжээ зоогийн газар Япон, Тайвань, Өмнөд Солонгост ч байдаг. Харин Хятадад байдаг иймэрхүү газруудад үйлчлүүлэгч тухайн “сандал” дээрээ бие засч болдгоороо онцлог ажээ.

Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

 

Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

 

Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

 

Хятад залуус 00 өрөөнд хооллож байна

 

 

Ц.МӨНХ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.