2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Twitter » Мисс Ю.Балжидмаа: Mongolian next top model тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг хэмээв

Мисс Ю.Балжидмаа: Mongolian next top model тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг хэмээв

Нийтлэлийн төрөл: Twitter

16196070_1204987562919876_2797895347871325121_n

Загварын тайз, миссийн тэмцээнээр олонд танигдсан ухаалаг нэгэн эмэгтэй бол  Ю.Балжидмаа билээ. Загвар өмсөгч, фото моделиор ажилладаг тэрбээр “Miss Mongolia”  2014 тэмцээнд тэргүүн байр эзлэн миссийн титэм   гардсан билээ.Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Монгол туургатны мисс”-т дэд байрын шагнал хүртэж, амжилтаа ахиулсан  адтай бүсгүй. Тэгвэл өдгөө мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа “Mongolia’s next top model” шоунд оролцож, дахин олны анхаарлын төвд багтах болсон. Харамсалтай нь, загварын тайзан дээр чамгүй удаан алхсан туршлагатай бүсгүйг шинэ залуу охидтой ийнхүү өрсөлдөж буйд үе тэнгийнхэн нь ихээхэн дургүйцэж байгаа сурагтай.Гэвч мисс бүсгүй маань шинийг шинэ хуучныг хуучин гэж ялгалгүй үлгэр дуурайлал болж байгаа нь тэмцээнээс харахад илт биз ээ. 

Тэрээр энэхүү уралдаанд оролцох болёон шалтганаа ийн тайлбарлажээ: Дэлхийн хэмжээний ийм том шоу, контентууд өнгөрсөн жилээс эхлэн Монголд зохиогдож эхэлсэнд баяртай байна. Бид багаасаа л “America’s Next Top Model” тэмцээнийг үзэж өссөн шүү дээ. Одоо харин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас орж үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодсон. Зохион байгуулж байгаа газар нь сайн нэвтрүүлэг, контент хийдэг Боловсрол телевиз болохоор энэ тэмцээн маш үр дүнтэй болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь би дөнгөж 19 настай, залуу байна. Тиймээс цаашдын карьерт маань энэ тэмцээн бас чухал нөлөө үзүүлэх болов уу.


915815a8d780e2621051701fe91a170coriginal

fb6ff2abbe654477c0b306057637d88agreat

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.