2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хогны машинуудад GPS суурилуулжээ

Хогны машинуудад GPS суурилуулжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Хогны машинуудад GPS суурилуулжээ

 
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Хоггүй Налайх дүүрэг" аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна.
 

Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхтөр, Нийтийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль болон хороодын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцлаа.

 

Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан "Хоггүй өрх - Хотын өнгө" зорилтот ажлын хүрээнд хог цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу эрчимтэй зохион байгуулж байна.Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хороодын Засаг дарга нартай хог тээврийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо, сар шинийн баяраар эрчимжүүлсэн хуваарийн дагуу тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.