2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Уул уурхай » Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо

Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо

Нийтлэлийн төрөл: Уул уурхай

Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладагийн хувьд үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт технологи, ноу хау-г нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд үе шаттай ажлууд хийгдэж байгаагийн нэг нь Японы Sanou Co.,Itd -тай хамтын ажиллагаа тогтоож, нийлүүлсэн хүйтэн асфальтбетоноор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газрын Засвар ашиглалтын албаны инженер техникийн ажилтнууд Цагдаагийн гудамж дахь “Бүрд” худалдааны төвийн урд, Их тойруугийн гудамжны Баянбүрдийн тойргийн баруун хойд тал гэсэн хоёр байршилд авто замын голд үүссэн нүхийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөх туршилтын ажлыг гүйцэтгэлээ.

Уг туршилтаар халуун асфальтбетон хучилтаар нөхөөс хийх технологитой адил буюу уламжлалт нөхөөс, үүссэн нүхэн эвдрэлийг цэвэрлэж шууд дүүргэлт хийж авто машинаар нягтруулах гэсэн хоёр өөр технологиор туршилтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Туршилт хийх үед гадна агаарын температур -18С, автозамын хучилтын гадаргуу дээрх температур – 27С байлаа.

“Бүрд” худалдааны төвийн замын нөхөөсний туршилтад 1м2 эвдэрсэн замыг нөхөхөд 5,5 шуудай буюу 105 кг хүйтэн асфальтбетон хольц, Баянбүрдийн тойргийн баруун хойд талын туршилтад 0.3м2 эвдэрсэн замыг нөхөхөд 1.5 шуудай буюу 30 кг хүйтэн асфальтбетон хольц хэрэглэсэн байна. Ийнхүү өвлийн улиралд хүйтэн асфальтбетон хольцоор зам нөхөх ажлыг амжилттай туршсан бөгөөд нөхөөсний чанар, эдэлгээнээс шалтгаалж цаашид үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болох юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.