2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Цэцэрлэг бүрт 1 анги тохижуулах ажлыг 209-р цэцэрлэгээс эхэллээ

Цэцэрлэг бүрт 1 анги тохижуулах ажлыг 209-р цэцэрлэгээс эхэллээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрт 1 ангийг тохижуулж хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор хангаж, эцэг эхчүүдэд лекц унших ажлаа ХУД-ын 209-р цэцэрлэг дээрээс эхэллээ.

 

Хүүхдээ багаас нь хөгжүүлэх нь ямар чухал болох талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал ХУД-ын 209-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд лекц уншлаа. Тэрээр Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн чанар, үр дүнг сургуулийн өмнөх боловсролтой шууд хамааралтай гэж үзэж байгаа учраас цэцэрлэгүүдийн сургалтын материаллаг бааз, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалд хангалттай төсвийг хуваарилаж, эцэг эхчүүдийг нь энэ ажилд сайн дураар идэвхийлэн оролцохыг уриалж байгаа юм.

 

Хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрж, секунд дутамд 700-1000 шинэ эс, холбоос үүсч байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85% орчим бүрэлдэж тогтдог. Хүүхэд 3 нас хүрэхэд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос ойролцоогоор 1 000 их наяд буюу насанд хүрсэн хүмүүсийнхээс 2 дахин илүү их мэдрэлийн эсийн холбоос үүссэн байдаг. 


Сүүлийн 20 гаруй жил сургуулийн өмнөх боловсрол, түүний ач холбогдлын талаар өргөн хэмжээний судалгаа хийгдэж, Дэлхийн олон улс гүрнүүд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, СӨБ-д хамгийн их хөрөнгө оруулалтыг оруулдаг болжээ. Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкман сургуулийн өмнөх боловсролын эдийн засгийн үр дүнг тооцож, 0-6 насанд хүүхдийн боловсролд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт 13 дахин үр ашигтай байдаг гэдгийн баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.