2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв

УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

 

        Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ.

 

С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй. Гэхдээ бид зөвшилцөл, эв эеийг эрхэм болгож, улс орноо хөгжүүлэх үйл хэргийг туйлын зорилго болгох болно” гэж хэлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.