2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Дуучин Б.Болд эхнэрийнхээ шүлгэнд хариу барив

Дуучин Б.Болд эхнэрийнхээ шүлгэнд хариу барив

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

 

 

Дуучин Э.Чулуунчимэгийн фейсбүүктээ бичсэн шүлэг олны анхаарлыг ихээхэн татаж буй. Тус шүлгийг нөхөр болох Б.Болдод зориулан бичсэн хэмээн таамаглаж буй. Тэгвэл өнөөдөр Б.Болд дахин нэгэн шүлэг бичиж, фэйсбүүк хуудаснаа постолсон нь дахин олныг шуугиулаад амжлаа.

Ингээд Дуучин Б.Бодлын эхнэртээ зориулсан шүлгийг хүргэж байна.

Хань минь
–Зоригтой бай миний хань
Зорилго хийморьтоо бардаж амьдар
Эр хүн энэ гэрийн ноён нуруу
Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.
–Бодолтой бай миний хань
Болох бүрийд хичээж амьдар
Болоогүй ээ хайрын минь түших багана
Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.
–Итгэлтэй бай, миний хань
Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар
Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол
Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.
–Хань минь би үргэлж хажууд чинь буй
Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч
Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно
Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.
–Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана
Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө
Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол
Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.
–Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт
Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид
Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.