2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » П.Баярхүү: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах болнo

П.Баярхүү: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах болнo

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

        Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуу дал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчил- гээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог “Автотерминал трейд” ХХК, “Атибус”, “Тэнүүн Огоо”, “Сутайн буянт”, “Эрдэмтранс”  ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж,  удирдлагуудтай уулзан санал солилцлоо.

 

ТОДРУУЛГА: Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа  ажлын өдрүүдэд 926, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 20 байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэн үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал, жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор там хи татаж, жолоо барьж байх үедээ утсаар ярьдаг, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээтэй хол боотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан ор логч П.Баярхүү уулзалтын үеэр: -Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна.

 

 

Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харил цаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна. Мөн бид цоо шинэ 300-аад том оврын автобусыг мөн БНСУ-аас авахаар ярилцаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар бид аж ахуйн нэгжүүдэд дээрх автобусны гааль, татварын зардлыг даан хариуцаад явах боломж байгаа эсэхийг  нь тодруулж, санал солилцоод явж байна. Харин эдгээр аж ахуй нэгж маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан үүрэг хүлээж, ажиллах нь зөв юм. Тухайлбал, Улаанбаатар хотын захын хорооллын хүүхдүүд нийтийн тээврээр тэр бүр үйлчлүүлж чаддаггүй. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад ч автобус хуваарилахаар төлөвлөж, үйлчилгээг нь ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө хариуцах  бололцоогүй тул аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт  итгэж байгаа. Дараагийн гол асуудал бол иргэд, олон нийтээс бидэнд хамгийн их ирүүлдэг санал, гомдол бол нийтийн тээврийн автобус эмх замбараагүй явдаг, цэвэрлэгээ, үйлчилгээ тааруухан, суудал сандлын бүрээсний үзэмж муу зэрэг автобусны ариун цэвэр, наад захын соёлын талаарх шүүмжлэл юм. Үүнийг нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийнхтэйгээ хамтран шийдэх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн өөрсдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд эрс өөрчлөлт, дэвшил гаргах хэрэгтэй байна.  Та бүхний зүгээс долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэхийг хүсч байна. Хотын соёл, өнгө үзэмж хотоор зорчих нийтийн тээврээс хамгийн их шалтгаалдгийг бид мартаж болохгүй.  Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр  зорчдог болгохоор ярилцаж байна. Төрийн албан хаагчид хэрэв нийтийн тээврээр зорчдог болбол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох тооцоо бий. Нөгөөтэйгүүр, замын түгжрэл ч буурахад нөлөөлнө гэж үзэж байна. Зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна гэсэн гомдол нэлээд ирдэг. Тиймээс та бүхэн иргэдийн санал гомдлыг анхаарч, үйлчилгээгээ сайжруулах тал дээр бүхий л бололцоогоо ашиглаарай. Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд цаашид шат дараатай ажлыг тогтмол хийх болно. Мөн нийтийн тээврийг бэлэн мөнгөгүй, картын системд бүрэн  шилжүүлэх шаардлагатай байгаа тул “Улаанбаатар Смарт карт” ХХК болон нийтийн тээврийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч, бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Удахгүй энэ ажлыг хэрэгжүүлж эхэлнэ. Эхний ээлжид дээр дурдсан байгууллагуудын удирдлагуудтай санал солил цож, хамгийн их гаргаж буй зөрчлийг танилцуулж, анхааруулаад явах юм гэв. 

 

 

Уулзалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын  төлөөлөл  харилцан санал бодлоо солилцож,  тулгамдаж буй асуудал,  бэрхшээл дутагдлаа арилгах, шинэ зүйлийг дэмжиж ажиллах  талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцсоныг тоймлон хүргэе.  

 

“Сутайн Буянт” ХХК-ийн дэд захирал Б.Лхагвадулам:  -Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж байгаад баяртай байна. Та бүхний санал шийдэл, хийж хэрэгжүүлж буй ажлыг сонсч мэдлээ. Бид ч бүхий л боломжоороо үйлчилгээгээ сайжруулж иргэдийг цэвэрхэн, тав тухтай орчинд зорчуулахын төлөө ажиллана. Манай баазын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явдаг.  Ажилчдынхаа нийгмийн асуудалд манай компани илүү анхаарч ажиллан 20 жилийн хугацаанд 60 ажилтныг орон сууцтай болгосон. Ер нь нийтийн тээврийн салбар нь хүнд нөхцөлд ажилладаг, стресс ихтэй ажлын байр. Энэ үүднээс ажилчдынхаа нийгмийн асуудал, ар тал, ахуй амьдралыг анхаарах нь бидний үүрэг гэж боддог. 2017 оныг манай байгууллагын зүгээс “Аваар осолгүй жил” болгон зарласан. Манай автобусаар үйлчлүүлэхэд цэвэр орчин, үйлчилгээний соёлтой байдлаар угтахыг бид хичээж ажилласаар байна. Жишээ нь, 2013 оны хавраас манай компанийн жолооч нар дулааны улиралд цагаан  цамц, бээлий, зангиа өмсч хэвшсэн. Энэ мөн л ажлын байрны эмх цэгц, соёлтой үйлчилгээний илрэл юм. Үүгээрээ бид Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жолооч нартаа цагаан цамц өмсүүлж, жигдлэн үйлчилгээнд гаргасан анхны компани гэгдэх болсон. Манайхаас ажлын өдөр 61, амралтын өдөр 45 тээврийн хэрэгсэл шугаманд явж байна. Бид насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслүүдийг боломжоороо акталж байна. Хэрэв нийслэлээс үнэгүй автобусаар дэмжинэ гэвэл бидэнд гааль, татварын зардлаа даахад татгалзах зүйл алга. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг гэж үзэж байна. Нэг үеэ бодвол тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ чанаржиж,  сэлбэг хэрэгслийн хангалт сайжирсан ба үйлчилгээгээ улам сайжруулахаар зорин ажиллаж байна.

 

“Тэнүүн Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: -Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа бэлэн мөнгөгүй бүрэн картын системд шилжих ажлыг бид дэмжиж байгаа. Учир нь, нийтийн тээвэрт бэлэн мөнгөнөөс үүдээд маш олон асуудал үүсдэг. Орлого бүрдэхгүй байх, уранхай, хуурамч мөнгөн тэмдэгт хийх, жолооч мөнгөө төл гэж шаардлага тавьсаны хариуд элдвээр хэлэх, биед нь хүрэх гэх олон зөрчил илэрдэг. Бүрэн картын системд шилжчихвэл аль ч талдаа амар байх болно.  Смарт карт бол маш зөв шийдэл. Парк шинэчлэлтийн хувьд бид та бүхний саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Хэрэв цаашид гаазын түгээх төв, станцыг байгуулбал түлшний тухайд асуудалгүй байх биз. Ямар ч утаа гаргадаггүй, цэвэрхэн, эдэлгээ  даадаг давуу тал бүхий автобустай болоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Нийслэлийн зүгээс дэмжиж өгвөл бид засвар, үйлчилгээ болон бусад зүйлийг бүрэн хариуцаад явах боломжтой. Манай байгууллага нь ажилчдын хувцас, автобусны бүрээсээ өөрсдөө оёж 14 хоногт нэг удаа бүрээсээ сольж байна. Мөн ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлгийн үйлчилгээ, фитнесс спорт заал зэргийг тохижуулан ажиллуулж байна.  Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж яваа нь цагаа олсон үйл явдал болж байна.

 

“Эрдэмтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ананд: -Та бүхний саналыг сонслоо. Манай байгууллагын хувьд зуслангийн чиглэлийг давхар хариуцдаг. Иргэдээс ирж байгаа “Хүүхэд, ахмад настнуудыг авахгүй байна” гэсэн гомдлын мөрөөр анхааран ажиллаж байгаа. Бидний зүгээс “Улаанбаатар Смарт Карт” компанийн цахим картжуулах ажлыг их дэмждэг. Удахгүй цахим картад бүрэн  шилжчихвэл ажил, үйлчилгээнд амар байх болно. Нийслэлийн удирдлагууд та бүхэн бидний зовлон жаргалыг ойлгон дэмжиж ажиллана гэдэгт итгэн, талархаж байна. Бид ч мөн адил цэвэрч байдал, үйлчилгээний соёлд  цаашид улам анхаарч ажиллах болно.

 

Автотерминал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс: -Манай байгууллагын хувьд хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардаг. Мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгах ажилд хүн хүч орохоос гадна цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс бид смарт картын системийг бүрэн дэмжиж байгаа. Бид шаардлага хангахгүй автобусыг болж өгвөл нийтийн тээвэрт явуулахгүй акталж байна. Түүнчлэн автобусны угаалт, цэвэрлэгээнд анхаарч, сандлын бүрээс болон ажилчдын хувцсаа өөрсдөө оёж байна. Сард хоёр удаа автобусны бүрээсээ угааж, улиралдаа нэг удаа сольж байна. Автобусаа автоматаар угааж, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлүүдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зориулалтын автобусаар үйлчлэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний төлөвлөж байгаагаар энэ долоо хоногтоо шугаманд гаргах байх.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.