2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацааг эцэслэн баталлаа

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацааг эцэслэн баталлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

 

        Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, нийтдээ 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

 

 

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

 

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгасан байна. Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн.

 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Гантулга нар холбогдох Байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 46 нь буюу 86.6 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

 

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан юм.

 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.

 

 

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгасныг энэ сарын 24-ны өдөр хуралдсан тус Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн гишүүдийн асуултад “2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд сонгуулийн техник хэрэгсэл ашиглахад батлагдсан төсвийн дагуу 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглахад зориулж 2 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Сонгуулийн тухай хуулиар техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллогыг хийнэ” гэсэн хариулт өгсөн юм.

 

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 49 нь буюу 86 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.