2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Уул уурхай » 49 хувь тойрсон маргаан

49 хувь тойрсон маргаан

Нийтлэлийн төрөл: Уул уурхай

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Засгийн газар авах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж УИХ-ын Ажлын хэсэг гаргасан. Дүгнэлтийн гол утга нь Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс” нь улсын мөнгөөр 49 хувийг авсан гэсэн нь тэднийг дуугарахад хүргэлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд мэдээлсний дараа Худалдаа хөгжлийн банкны төлөөллийнхөн мэдээлэл хийв. Тэд улсын мөнгөөр хувь авсан зүйл байхгүй, Засгийн газар хувийн хэвшлээс авахаар бол тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстойг ч сануулав. УИХ дахь АН-ын бүлэг ч уг асуудлаар мэдээлэл хийсэн. 51 хувийг төр өөрөө эзэмшиж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй гэж байсан нь ч анхаарал татсан юм. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь тойрсон маргаан өрнөж эхэллээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсэг:

-Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “Кю Эс Си” компаниас 62 сая, “Ривер стоун” компаниас 70 сая, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая болон “Канет” компаниас 68 сая ам.доллар зээлжээ. Өөрөөр хэлбэл, ХХБ нь харилцагчдынхаа мөнгөөр бизнес хийсэн байна. Тиймээс төр “Эрдэнэт үйлдвэр”-ийг өөрийнхөө мэдэлд 100 хувь авах ёстой. Мөн Худалдаа хөгжлийн банк хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн. Иймд хэлцэл хийх замаар тус үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах ёстой.

Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл:

-УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гаргасан гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас "Монголын зэс" компанид 80 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ нь манай банкнаас зах зээлд гаргасан нийт зээл буюу 3 их наяд төгрөгийн багахан хэсэг нь юм.  Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө. Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй. 

              М.Болор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.