2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ахмад настанд олгох ”Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно

Ахмад настанд олгох ”Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.

Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Ахмад настанд олгох "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох cap шинийн баяраас өмнө нэг хэсэгт нь олгох бол наадмаас өмнө үлдсэнд нь олгох юм. Ахмадууд харьяа дүүрэг, хороондоо хусэлт гаргаж, аль ч банкаар "Насны хишиг"-ээ авах бүрэн боломжтой" гэв. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм. 

Б.Саруул

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.