2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Идэвхигүй ажиллаж бaйгаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахыг санууллаа

Идэвхигүй ажиллаж бaйгаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахыг санууллаа

Нийтлэлийн төрөл: Улс төр

МАН- ын шинэчлэлийн хороо орон нутагт ажиллаж эхлээд байгаа билээ. Хойд бүсийн таван аймагт ажилласан тэд баруун зүгт хүлгийн жолоо залсан. Өврийн сайхан хангай нутагт 9-ний өдрийн үдээс өмнө ажилласан тэд мөн өдрийн үдээс хойно Баянхонгор аймагт ажиллав.

 

Намын гишүүн, дэмжигчидтэй хийсэн уулзалтанд аймгийн намын дарга М.Баярмагнай, Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга, намын бага хурлын гишүүнТ.Аюурсайхан, Шинэчлэлийн хорооны ерөнхий зохицуулагч, намын бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Шинэчлэлийн хорооны зохицуулагч, намын бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

 

Уулзалтанд оролцсон намын гишүүд “намын боловсон хүчний бодлого алдагдсан, нам доторх нууц бүлэглэлүүд намын удирдлагыг ээлжлэн удирдах болсон, авлигад холбогдсон хүмүүс намын нэр хүндийг унагаж байгаа, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаа үлбэгэр болсон, гишүүдээ тоохоо больсон” зэрэг шүүмжлэлийг хэлж байв.

Түүнээс гадна УИХ дахь намын бүлэг тун тааруу ажиллаж байгааг ихэд шүүмжилж, бүлгийнд аргыгарай эрчимтэй хүнээр солих, жагсаалтаар орсон гишүүд намын өмнөөс сайн ажиллах, ялангуяа УИХ-ын гишүүнгүй аймгуудаа дэмжиж ажиллах, муу ажиллаж байгаа УИХ-ын гишүүнийг нам өөрийн санаачлагаар эргүүлэн татаж байхыг санууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.