2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төрч » Н.Номтойбаяр: Нямдоржийн Анхбаяр Эрдэнэтэд шахаа хийсэн нь үнэн ш дээ

Н.Номтойбаяр: Нямдоржийн Анхбаяр Эрдэнэтэд шахаа хийсэн нь үнэн ш дээ

Нийтлэлийн төрөл: Улс төрч

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр аавыгаа сайдын албан тушаал хашиж байх үед “Эрдэнэт” үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлэх нэрээр их хэмжээний шахаа хийсэн гэх мэдээллийг УИХ-ын өгсөн С.Эрдэнэ хийгээд байгаа. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд зарсныг Монголын төр эргүүлэн авах нь гэх мэдэээлэл ч байгаа юм.

Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах нь зөв эсэх талаар УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ер нь хувийн хэвшилд гар дүрэх тусам бидний хүсээд байдаг шударга нийгэм холдоно гэсэн үг. Оюутан байхдаа нэгэн УИХ-ын гишүүнээс “Та нар наад Эрдэнэтээ хэдэн жил нухах гэсэн юм. Больчихвол яасан юм” гэхэд “Харин тиймээ. Оюутолгой хурдан ашиглалтад орох хэрэгтэй байна” гэж хариулж байсан. Өнөөдрийн хамгийн том сенсаци Нямдоржийн Анхбаяр Эрдэнэтэд шахаа хийсэн гэдэг мэдээлэл. Үнэн ш дээ. Өөрөө ч хүлээн зөвшөөрч байна лээ. Хэдэн хүн Эрдэнэтийг тойглож амьдрах гэсэн юм бэ. Төр эзэнгүй өмчид эзэн суух гээд байна Үүний юуг нь гайхаад хоёр хуваагдаад байгаа юм. Тэр 51 хувиа ч гэсэн хувийн хэвшилд зар л даа. Би бас Оюутолгойн 34 хувийг зарчихвал яасан юм бэ гэж хэлж байсан. Хэрэв би байсан бол зарна, татвараа авна, роялтигаа авна. Өнөөдөр ганц нэг нь ингэж азаартаад байгаа болохоос азаартаагүй эрх мэдэлтнүүд зөндөө байгаа. Би бол төрийн өмчийн эсрэг байдаг хүн. Энэ бол миний итгэл үнэмшил” гэсэн юм.  

С.ОТГОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.