2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Утааны эсрэг жагсах нь үр дүнтэй арга мөн үү

Утааны эсрэг жагсах нь үр дүнтэй арга мөн үү

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Мөн эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болжээ.

Харин энэхүү арга хэмжээний санал санаачлагыг олон нийтийн зүгээс янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь, “харанхуй байна гэж хий дэмий хашгирахын оронд лаа ч болов барих хэрэгтэй” гэх хэлц үгийг санагалзан уг үйл ажиллагааг дэмжих өнгө аястай байгаа бол,  хий дэмий жагсаад ямар үр дүн байхавдээ, зүгээр л утааны далбаан дор мөнгө саах гэсэн хэн нэгэн сэргэлэн гарын зохион байгуулж байгаа акц хэмээн сэрдэх хэсэг ч байна.

Тэгвэл иргэд эхнээсээ уг жагсаалд оролцохгүй гэдгээ илэрхийлж эхэлжээ. Тодруулбал нэгэн иргэн өөрийн фэйсбүүктэй жагсаалд оролцохгүй байх шалтгаанаа тайлбарласан байна. "Бараг -40 хэмд хүрч хүйтний эрч чангарсан үед "Боож үхлээ" уриатай утааны эсрэг жагсаалд хүмүүсийг уриалж байна. Би дэмжихгүй. 

1. Энэ хүйтэнд хөлдөж хайрагдвал, өвчилсөн хэн хариуцах вэ. Жагсаал зохион байгуулагчид уу, эсвэл "муу юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг" нөгөө л төр засаг уу

2. Энэ хүйтэнд хөлдөж хайрагдвал, өвчилбөл хэн хариуцах вэ. Жагсаал зохион байгуулагчид уу, эсвэл "Төр засаг болохоос нь болохгүйг нь хүртэл хотын утааг бууруулахаар тэмцэж байна.

3. Иргэд сэтгэл зүтгэл, оролцоогоо жаахан нэмчихвэл асуудал бага ч гэсэн нэмэртэй болмоор санагдах юм. 

Тэгээд ч жагсаж попдох чинь моодноос гарсан" хэмээн бичжээ. 

Зарим эцэг эхчүүд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Тэд утаа гэдэг нь энэ жил л бий болчихсон зүйл биш. Тиймээс жагсаал цуглаан зохион байгуулахаасаа илүү утаанаас салах арга зам, шийдлийг ярилцах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

 

Б.Аз

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.