2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Аавуудад өгөх алтан зөвлөгөө

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Гэр бүлийн ноён нуруу, түшиг тулгуур нь аав хүн билээ. Аавуудад өгөх алтан зөвлөгөө бол гэр бүлээрээ Good Dad буюу “Сайн аав” бүрэн хэмжээний 105 минут үргэлжлэх уг киног үзээрэй. Уран бүтээлчдийн зүгээс энэхүү киног гэр бүлээрээ үзсэнээр гэр бүлийн уур амьсгал аз жаргалаар дүүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Учир нь аав хүний эрхэм чанар, түүнийг хайрлах хатан ухааныг ээжүүдэд мэдрүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж кино багийхан амлаж байна. Аавууд ч энэ боломжийг ашиглаад ээжүүд, үр хүүхдүүддээ өөрийгөө улам илүү хайрлуулах аз завшааныг олоорой.
 
Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Аавууд юу хүсдэг вэ? Тэр тэрбумтан болох гэж зүтгээгүй. Тэр алдар нэр хөөгөөгүй. Тэр албан тушаалд шунаагүй. Тэр амьдралаас илүүг хүсээгүй. Тэр зөвхөн гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүссэн. Нөмөр нөөлөг, түшиг тулгуур, хайр халамж, сэтгэл зүрх, тэр бол САЙН ААВ. Тэр хүссэндээ хүрч чадах болов уу?
 
Кино хэрхэн үргэлжлэхийг та энэхүү киног 1-р сарын 20-оос эхлэн өдөр бүр бүх кино театруудаас үзээрэй. Энэ амралтын өдрүүдийг гэр бүлээрээ кино үзэж, цагийг үнэ цэнэтэй өнгөрүүлээрэй. Танай гэр бүлд амжилт, аз жаргалыг хүсье.
 
Кино бүтсэн түүхээс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.