2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа

 

 

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, Ц.Түмэнцогтыг томилсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа.

 

Ц.Түмэнцогт нь 2011 оноос Женерал Электрик (GE) компанийн Монгол дах суурин төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай. Түүнчлэн Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 1993 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль, 2001 онд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуулийг төгссөн, Эрчим хүчний инженер болон Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

 

Тэрээр 2001-2004 онд Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн, 2004-2005 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, 2005-2006 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, 2006-2007 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, 2007-2011 онуудад Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.