2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ойрын өдрүүдэд хүйтэн жавартай байна

Ойрын өдрүүдэд хүйтэн жавартай байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

 

\ Ойрын хоногт нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна \

Нэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16,17-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14,15-нд  говь тал, хээрийн нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг,  Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.