2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж илгээлээ


Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж илгээлээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж илгээлээ

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна.

Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг анхаарахгүй, орхих явдал гардаг. Айл өрхүүд амь зуулгаа алдаж, эдийн засгийн дарамтанд орж, орлогын эх үүсвэргүй, амьжиргаагаа залгуулах гэж зүтгэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг тэр бүр анхаардаггүй. Мөн цас их орсоны улмаас зам харгуй хаагдсанаар охид, эмэгтэйчүүд гадагш гарч, өдөр тутмынхаа хэрэгцээт барааг олж авч чаддаггүй болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцоллоо. Мөн НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийг Монголын нийгмийн гол түшиг тулгуур хэмээн үзэж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах явдлыг эн тэргүүнд чухалчилж, байгалийн гамшгийг амжилттай даван туулж, өдөр тутмын амжиргаагаа хэвийн залгуулахад энэхүү ариун цэвэр эрүүл ахуйн багц нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын ард иргэдэд хүргэх олон улсын байгууллагуудын тусламж энэ сарын 18-наас эхлэхээр болсоныг дуулгаад энэ бүхний эхлэлийг тавьж, охид, эмэгтэйчүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийнханд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын албаны өмнөөс талархал илэрхийлээд “Хүмүүнлэгийн тусламж шударга, давхцалгүй эзэндээ хүрч байх нь чухал. Тиймээс бид энэхүү тусламжийг яг хэрэгтэй хүнийхээ гарт очиход шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.



НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрджээ.  Тухайлбал, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.