2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ”Сайн аав” МУСК 1-р сарын 20нд нээлтээ хийнэ

”Сайн аав” МУСК 1-р сарын 20нд нээлтээ хийнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter


Про стар" филмсийн бүтээл Good Dad "Сайн Аав" Монголын уран сайхны кино 2017 оны 01-р сарын 20-нд нээлтээ хийхээр товолсон байна. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч: Д. Амаржаргалын хүсэлтээр уг киног таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.

Хүзүүний зүүлт МАРКА

 
Тус киноны продюсераар "Про стар" филмсийн захирал: С. Чулуунтогтох ажилласан юм. Мөн тэрээр ээлжит уран бүтээлийнхээ талаар дурдахдаа: "Манай студийн бүтээж байгаа бас нэг хүлээлт үүсгэсэн бүтээл бол "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Энэ бүтээл маань 70 гаруй хувьтай амжилттай явагдаж байгаа. 2017 оны хавраас олны хүртээл болно" гэв. 2D буюу зурмал "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч: С. Бүжин Good DAD "Сайн аав" уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Тэгвэл Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн гэдгийг үзэгч олон мэдэх билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, нямба ажиллагаа харагдсан уг кино группт олон чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Орчин цагийн гарын таван хуруу


Киноны голд дүрд: Жүжигчин найруулагч: СТА: С. Баттулга, Ш. Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б. Хачиун, Э. Индра, Б. Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд. Жүжигчин: СТА: Н. Ялалт, С. Батзориг буюу Ишчү, Т. Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцсож гүйцэтгэлээр "филл" студи ажиллажээ. Ийнхүү Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн сайхан уран бүтээлийн хэсгээс хүргэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.