2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллана

Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллана

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

 

“Улаанбаатар хот бол өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжсөөр байгаа хот. Үүнийгээ дагаад хотын дэд бүтэц, цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох шаардлага гарч байдаг. Хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичигт тусгаж өгсөн. Дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинээр барих, хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээг өргөтгөн нэмэх, чадлыг нь нэмэгдүүлэх зэрэгт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй байгаа” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.