2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Шөнийн төлбөрийг дөрөвдүгээр сар хүртэл тэглэнэ


Шөнийн төлбөрийг дөрөвдүгээр сар хүртэл тэглэнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

 

 

        Улаанбаатарын хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн төлбөрийг тэглэх тогтоол гаргасан. Уг тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулж Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.БАССАЙХАНААС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн төлбөрийг тэглэх хөнгөлөлтөд хэчнээн өрх хамрагдах боломжтой вэ?

 

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани гэр хорооллын 146 мянган өрхтэй гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 мянга гаруй нь хоёр тарифт тоолууртай. Тэгэхээр эдгээр айл өрх 21.00- 06.00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэнэ гэсэн үг. Үлдсэн айл өрх хоёр тарифт тоолуур худалдан авснаар хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Хөнгөлөлтийн үр дүнд гэр хорооллын иргэд 4.8 тэрбум гаруй төгрөг хэмнэх юм.

 

-Хөнгөлөлт хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Цаашид жил бүр хэрэгжүүлэх боломж бий юү?

 

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Цаашлаад жил бүрийн энэ хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бид судалж байна.

 

-Шөнийн төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэх байх. Хэрэглээний хязгаарыг нь хэрхэн зохицуулсан бэ?

 

-“Нийслэлийн гэр хороололд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан хэрэглээний дээд хязгаарыг 220В хэрэглэгчид 700кВт.цаг, 380В хэрэглэгчид 1500 кВт.цаг байхаар тогтоосон. Үүнээс илүү гаргаж хэрэглэсэн тохиолдолд өмнөх тогтоолын дагуу төлбөрийн 50 хувийг хөнгөлнө. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 3000 орчим өрх 380, бусад нь 220 вольтын хэрэглээтэй байна. Хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс иргэд маань аюулгүй байдлаа хангах үүднээс унтахдаа цахилгаан хэрэгслүүдээ салгах, цахилгааны утасны аюулгүй байдал, бусад техникийн шаардлагад анхаарах хэрэгтэй. Энэ хөнгөлөлт зөвхөн айл өрхийн ахуйн хэрэглээнд зориулагдсан учир шөнийн цагаар нууцаар цахилгаан хэрэглэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авна.

 

-Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ хэдэн хувийг импортоор авч байна вэ. Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэснээс үүдэн цахилгааны өдрийн хэрэглээний үнэ нэмэгдэх байх гэсэн болгоомжлол иргэдэд байна?

 

-Импортын эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 17.00-22.00 цаг болон өглөөний оргил ачааллын үед ОХУ-аас авдаг. Ингэснээрээ жилд хэрэглэж буй эрчим хүчний 6-7 хувийг нь хэрэглэгчдэд борлуулдаг үнээс хоёр дахин өндөр үнээр ОХУ-аас худалдаж авч байна. Мөн Цаашид цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлогыг бид баримтална.

 

Л.Баяржаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.