2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Их хэмжээний тарвага илрүүлжээ

Их хэмжээний тарвага илрүүлжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Их хэмжээний тарвага илрүүлжээ

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгуулагатай хамтарсан шалгалтыг өнгөрсөн сарын турш нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан билээ.

 

Орон нутгаас нийслэлд чиглэсэн авто техникийн хэрэгслүүдэд болон бусад мэдээллийн дагуу тодорхой газруудад байсан нийт 80 ширхэг тарваганы махыг илрүүлж арга хэмжээ авч ажилласан байна.

 

Дээрх тарвагануудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд, тахал өвчний үүсгэгч нян илрээгүй аж. Иймд зохих журмын дагуу устгалд оруулжээ.

 

Албаны мэдээллээр 92000 тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шалгалт хийж, зөрчил гаргасан 152 иргэнд 2.365.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн 15000 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө өгч ажиллав.

 

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг цухас дурьдвал, энэ сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчоогоор Хөвсгөл аймгаас Улаанбаатар чиглэлийн автобуснаас 10 тулам, гурван түүхий мах, нэг чанасан тарваганы мах илэрсэн юм.

 

Түүнчлэн “Стана” маркийн автомашины жолооч Б нь 24 ширхэг тарваганы махыг нийслэл рүү зөөвөрлөж оруулахыг завдсан байна. Мөн өнгөрсөн сарын 4-нд Баянзүрх дүүргийн VIII хорооны нутагт Булган аймгийн харьяат иргэн О нь 24 ширхэг тарваганы тулам зарж байгаад баригджээ.

 

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэн ажлын хүрээнд тахал байж болзошгүй гэх дуудлага бүртгэгдсэн аж. Үүний дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн тарваган тахал өвчний сэжигтэй Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байжээ.

 

Түүнээс шинжилгээ авахад тахал биш болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нийслэлд хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй болохыг албаныхан онцолж байгаа юм.

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.