2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Гадаадаас авах санхүүжилтээ яаралтай шийдэхгүй бол Монгол Улс дампуурч магадгүй


Гадаадаас авах санхүүжилтээ яаралтай шийдэхгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар “Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкистhttp://www.cnbc.com/ сайтад бичжээ. Тэрээр Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ гэж дүгнэжээ.

Саяхан болсон далай ламын айлчлалтай холбогдолтойгоор Хятадын тал Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн асуудалдаа хориг тавиад байна. Үүнээс болж гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Улаанбаатар эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна.

“Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий” гэж Эмили Стромкист хэлж байна.

Шинжээч Э.Стромкист хэлэхдээ “Хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт Монголын тал найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтын өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүүтэй багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” гэсэн байна.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар тусламж хүсэн бусад улс орнуудад хандсаар байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар тэрээр дурдаад “Сингапуртай өмнө нь хэлэлцээ хийсэн боловч бүтэлгүйтсэн. Учир нь, Сингапурын зээлийн нөхцлийг хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд хүү нь хэтэрхий өндөр байна гэж Монголын тал үзсэн. Мөн Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэхээ Токио мэдэгдсэн“ гэлээ.

Түүний хэлснээр, Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна.

ОУВС-тай Стэндбай хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй хэмээн тэрээр дүгнэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй, өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэж бичжээ. http://www.cnbc.com/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.