2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » А.Карловын цогцсыг Москвад авчрав

А.Карловын цогцсыг Москвад авчрав

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

 

 

        АНКАРА. /Anadolu/. Анкара хотод Туркийн цагдаагийн гарт амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчирлаа.

 

Даваа гарагийн орой уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн юм. Сирийн Алеппо хотод цэргийн ажиллагаа явуулахад Оросын арми оролцсоныг эсэргүүцэн  гэмт этгээд Алтинтас энэ халдлагыг үйлдсэн бололтой.

 

Мягмар гарагийн үдээс хойш Оросоос илгээсэн нисэх онгоцоор Москвад хүргэсэн Карловын шарилыг Туркийн зургаан хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

 

Карловын цогцсыг Москва руу илгээхийн өмнө болсон ёслолд Туркийн нөлөө бүхий дипломатчид, шадар сайд Тугрул Тюркеш нар оролцжээ. Амь үрэгдсэн Элчин сайдын хөрөг зургийг Туркийн нэгэн цэрэг барьж, бэлэвсэн эхнэр Марина нь уйлан зогсч байх үед шарилын өмнө Үнэн алдартны шашны лам арц хүж уугиулан, залбирал үйлдэж байв. Лалын шашинт Туркэд өөр шашны лам ийм ёслол үйлдсэн нь тун ховор тохиолдол юм.

 

2013 онд Анкарад суух Элчин сайдаар томилогдож байсан Карлов руу гэмт этгээд буудах үед Элчин сайдын эхнэр, хатагтай Карлова үзэсгэлэнгийн танхимд хамт байжээ.

 

Гэмт этгээд Алтинтасыг Туркийн цагдаа нар хэргийн газарт буудан устгасан юм. Алтинтас ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

Гэхдээ энэ халдлага бол Орос-Туркийн харилцаа болон Сирид энх тайван байдлыг бий болгох үйл явцыг тасалдуулан бусниулахад чиглэсэн “өдөөн хатгалга” гэж Орос болон Туркийн аль аль нь үзэж байна.

 

А.Карловын аллагын ард хэн байгааг олж тогтоохын тулд хамтран ажиллахаа тус хоёр улс мэдэгдсэн юм. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд туслахаар Оросын мөрдөн шинжээчид өчигдөр Туркэд очжээ.

 

Туркийн шадар сайд Т.Тюркеш өчигдөр болсон ёслолын үеэр А.Карловыг “Турк-Оросын найрамдлын мөнхийн бэлгэ тэмдэг” гэж үнэлсэн байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагааснаас үүдэн хоёр улсын хооронд бий болсон томоохон хямралыг даван туулахад ахмад дипломатч А.Карлов асар их үүрэг гүйцэтгэсэн юм. 62 настай А.Карлов 1980-аад оны үед ЗХУ-аас Умард Солонгост суух Элчин сайдаар ажиллаж байжээ.

 

Туркийн Засгийн газрын нэгэн нөлөө бүхий албан тушаалтан “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө “А.Карловыг хөнөөсөн хэрэг бол нэг хүний үйлдсэн хэрэг биш, урьдаас сайтар төлөвлөсөн халдлага. Энэ хэргийн цаана мэргэшсэн этгээдүүд байгаа” гэжээ.

 

Туркийн цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан зургаан хүн, тэдний дотор Алтинтасын эцэг эх, эгч болон бусад гурван хамаатнаас гадна нэг өрөөнд хамт амьдардаг байсан найзыг нь баривчлаад байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.