2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ”Universe Best Songs 2017” 10 дахь удаагийн наадам 2 сарын 17 ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ


”Universe Best Songs 2017” 10 дахь удаагийн наадам 2 сарын 17 ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

2009 онд "Universe best songs" наадмын эхний дугаарыг үзэгч түмэн тэсэн ядан хүлээж, догдлон үзэж байсан нь саяхан мэт.Тус нэвтрүүлгийн дугаар бүр тухайн үед телевиз үзэгч хийгээд энэ салбартаа бүхий л зүйлээрээ шинэлэг байж залуусыг байлдан дагуулж мянга мянган залуусын авьяас чадварыг нээн, олон түмэнд хүргэсээр ирсэн.
Үндэсний контент болох "Universe best songs" наадамд Хятад, Орос, Америк,  Африк, Солонгос, Япон гээд олон улсаас дуу хөгжимд дурлагч залуус оролцдог нь олон улсын хэмжээний наадам болж чадсаныг харуулж байна.
16 -аас дээш насны залуус оролцдог тус наадмын шүүлт ардчилсан зарчмаар хамгийн  бодитой үр дүнг бий болгож чаддаг. Тэд бүгд дуучин болоогүй ч “Universe best songs” наадам тэдний хувьд маш том туршлага бас дурсамж байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. 
Энэхүү наадам нь 8 жилийн хугацаанд олон залуусын дуу хоолойг үзэгч сонсогчиддоо хүргэн ирээдүйн замыг нь дөтөлж мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болсоор иржээ. 

Харин энэ удаад буухиаг үргэлжлүүлэх дараагийн шилдгийн эрэлд хамтдаа гарах цаг боллоо. 
9 дахь жил10 дахь удаагийн “UNIVERSE BEST SONGS 2017” наадам нь өвөрмөц дуу хоолой, шинэ дүр төрх, илүү өндөр хариуцлага, ур чадвартайг хайх болно.
Тэгвэл  9 жилийн турш залуусын мөрөөдлийг бодит амжилт болгож чадсан "Universe best songs " наадмын энэ жилийн онцлог, өмнөх жилүүдээс юугаараа ялгарч чадах бол, шүүгчдийн бүрэлдэхүүн, шагналын сан ямар байх бол ? гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг нь дамжиггүй ээ.
Үргэлж шинэлэг байж, бусдаас ялгарч чаддаг тус телевизийн хамт олон 9 дэхь жилдээ 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "UNIVERSE BEST SONGS 2017" наадмыг өөр өнгө төрхтэйгөөр, шинэлэг байдалтайгаар та бүхэнд харуулна гэдгийг амлаж байна.
Энэ тайз энэ боломж зөвхөн чинийх  болж болно. 

Universe best songs 2017
Бүртгэл UBS телевизийн байранд өдөр бүр явагдаж байна
дэлгэрэнгүй мэдээллийг: 7014-0434, 8801-0261, 9905-8478, 1900-1951

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.