2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хүй долоон худагт ”UB resort” цанын бааз байгуулагдлаа

Хүй долоон худагт ”UB resort” цанын бааз байгуулагдлаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазар нь Хүй долоон худагт жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж олон төсөл хөтөлбөрийг  санаачлан хэрэгжүүлэхээр  зорьж байгаа бөгөөд үүний нэгэн тод жишээ нь “UB RESORT” цанын бааз юм. Хүүхэд залуучууд гулгахад хэт өндөр биш газрыг сонгон аюулгүй байдлыг ханган байгалийн цасыг тогтоож, цана, чарганы талбайг тохижуулсан бөгөөд мөн зориулалтын мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чарга бэлтгээд байна.
Хүй долоон худаг нь  хотын баруун талд, салхиныхаа дээр байрладаг тул утаа нүүж очдоггүй хамгийн эрүүл цэнгэг агаартай газар юм. Манай цанын бааз нь иргэдийн ая тухыг хангах үүднээс  дулаан гэр, халуун хоол, цайгаар үйлчлэх бөгөөд байгууллага, хамт олонд урьдчилсан захиалгаар үйлчлэх боломжтой юм. Уг цанын бааз нь хотын төв цэгээс 35 км-т байрлаж байгаа тул иргэд хувийн автомашинаас гадна нийтийн тээврийн автобус болон галт тэргээр очих бүрэн боломжтой юм.
 “UB RESORT” цанын бааз нь иргэддээ зориулан хямд үнэ, тав тухтай орчинг санал болгож байгаа бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ. 
Үйлчилгээ: 
-       Цана, чарга, тэшүүрийн түрээс
-       Халуун хоол, цай 
-       Дулаан гэр 
-       Морин чарганы аялал
-       Мөсний сур харваа
Захиалгат арга хэмжээ: 
-       Байгууллага хамт олны цасны баяр
-       Галын наадам
-       Спортын тэмцээн, уралдаан
-       Бусад захиалгат арга хэмжээг зохион байгуулна. 
Тус цанын бааз нь өдөр бүр 10:00- 19:00 цагийн хооронд ажиллах бөгөөд ажлын өдрөөр ирсэн үйлчлүүлэгчиддээ түрээсийн үйлчилгээгээ 50% хямдруулах юм байна. 
Цанын  баазын талаарх мэдээллийг www.facebook.com/Ub resort пэйж хуудаснаас болон 88048738 дугаар холбогдон авах боломжтой.     

 “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн эхлэл “UB resort” цанын бааз нь Нийслэлийн иргэдийн гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо өвлийн улиралд амралт, чөлөөт цагаа эрүүл цэвэр агаарт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн газар байх юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.