2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » 2016 оны сонгууль маш өндөр түвшинд болсон гэж үнэллээ

2016 оны сонгууль маш өндөр түвшинд болсон гэж үнэллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон  гэдгийг Европын аюулгүй  байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын олон улсын багийн ахлагч, Элчин сайд хатагтай Одри Гловер  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тус олон улсын байгууллагын Сонгууль ажиглах Хорооны   тайлан зөвлөмжийг  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагад танилцууллаа.

Тайлан зөвлөмжид сонгууль зохион байгуулах үеийн улс төрийн орчин ямар байсан, хууль эрх зүйн хүрээ болон сонгуулийн тогтолцоо ямар байсан, сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг хэрхэн хийсэн түүнчлэн  сонгогчийн болон нэр дэвшигчдийн бүртгэл, сонгуулийн сурталчилгааны орчин, зардал, өргөдөл, гомдлыг хэрхэн барагдуулж байсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн хангаж байсан зэрэг асуудалд ажиглалт хийж тодорхой зөвлөмж гаргасан байна.Тухайлбал, сонгуулийн тогтолцоонд суурь өөрчлөлтүүдийг оройтуулж хийсэн нь энэ удаагийн сонгуулийн явцад тохиолдсон олон хүндрэлтэй асуудлын шалтгаан болсныг  тайландаа дурьджээ.

 Европын аюулгүй  байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас Монгол Улсын сонгуулийн байгууллагад  сонгууль зохион байгуулах олон улсын арга туршлагаас хуваалцах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, сонгуулийн хууль тогтоомжид үнэлгээ хийх зэрэгт  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ олон улсын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгууль зохион байгуулах талаар хуримтлуулсан  арга туршлагынхаа мэдээллийг  Австрийн Вена хотод суугаа  Европын Холбооны улсыг хариуцсан Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан Европын аюулгүй  байдал, хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн орнуудад танилцуулахыг хүсэв.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн зохион байгуулалтыг өндөр үнэлж, үнэтэй зөвлөмж өгсөн явдалд талархаж байгаагаа илэрхйилээд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд өгсөн саналынхаа талаар тухайлбал, сонгуулийн тогтолцоог хангалттай хугацааны өмнө тогтоож өгөх, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарласан заалтуудыг цөөлөх, сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох зэрэг талаарх саналаа танилцууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  Европын аюулгүй  байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын багийг  ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.