2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг.

Б.Саруул

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.