2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Хөлбөмбөгийг хөгжүүлж буй “Хүрхрээ” лиг өндөрлөлөө

Хөлбөмбөгийг хөгжүүлж буй “Хүрхрээ” лиг өндөрлөлөө

Нийтлэлийн төрөл: Спорт

 

 

        Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг өчигдөр хаалтаа хийлээ.

 

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтай гэдгээрээ бүр ч онцлогтой жил байлаа.

 

"Хүрхээ" Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш "Арвайн үндэс" компани хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багуудад  100 сая төгрөгийн шагналаа олголоо. "Арвайн үндэс" компанийн Хүрхрээ брэнд  Монголын хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн нь өнөөдрийн "Хүрхрээ" лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилтын ур чадвар гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ.

 

Ийнхүү “Хүрхрээ” нэрээр хоёр дахь жилдээ зохиогдсон үндэсний дээд лигийн цомын эзнээр 51 оноотойгоор “Эрчим” баг дараалан аваргалж 40 саяын эзэн болж, 2-р байрыг Орхон аймгийн “Хангарьд” клуб  бат атгасан. Хаалтын тойрогт 3-р байрын төлөө “УБ-Унаганууд”, “Хоромхон” багууд тоглож “Хоромхон” багаас 20 сая төгрөгийн үнэ цэнэтэй гоолыг баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатар 82 дахь минутад оруулсан.

 

ЛИГИЙН ШИЛДГҮҮД

  • Шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим),
  • Шилдэг хамгаалагч: Д.Төрбат (Хоромхон),
  • Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим),
  • Шилдэг довтлогч: О.Мижиддорж,(Хангарьд)
  • Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ

 

 

Өчигдөр болсон лигийн хаалтын тоглолтын үеэр “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь энэ улирлын онцлох үйл явдлын нэг байлаа. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хамгийн цэвэр тоглолттой багт гардуулах болсон “Шударга тоглолт”-ын эрхийн бичгийг 18 тойрогт хамгийн бага шар, улаан хуудас авсан “Улаанбаатар” клубын залуус хүртлээ.

 

“МИАТ” ХК-ын хамт олны дэмжлэгтэйгээр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нэг азтай үзэгч Германы алдарт клуб “Борусиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрхтэй болсон юм. Тэрхүү азтаныг мөн өчигдөр тодруулахад “00005095” дугаартай тасалбарын эзэн (МХБХ байранд ирж, эрхийн бичгээ авна уу) тодорсон юм. 

 

 “Хүрхрээ” лигийн хүрээнд зургаан сарын турш 18 тойргийн 96 тоглолт явагдахад NTV телевиз 68 тоглолтыг нь шууд дамжуулсан бөгөөд давхардсан тоогоор 350 мянга гаруй үзэгчид “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд хүрчээ.

 

Хүрхрээ лигт аваргалж 40 саяын эзэн болсон “Эрчим” баг

 

2-р байрыг Орхон аймгийн “Хангарьд” клуб

 

3-р байрыг “Хоромхон” баг

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.