2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД боллоо


Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД боллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

МАН-ын долдугаар Бага хурал амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн Бага хурлын хуралдаан Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин болсон үед болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлогтой байлаа. Хурлын нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж, бүх шатандаа хариуцлагатай байхыг уриалж, МАН-аа томилогдсон улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлагын гэрээ байгуулахаа мэдэгдлээ. Үдээс өмнө Бага хурлын 33 гишүүнийг нөхөн томилсон бол үдээс хойш МАН-ын ЕНБД, болон нарийн бичгийн даргыг сонголоо. МАН-ын УЗ-өөс ЕНБД-д Д.Амарбаясгалангийн нэрийг дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон бол орон тооны Нарийн бичгийн даргаар УЗ-өөс Н.Төмөрхүүгийн нэрийг дэвшүүлж, заалнаас Ц.Бат-Энхийг УИХ-ын гишүүн Д.Гантулга нэр дэвшүүлснийг Бага хурлын гишүүдийн олонх нь дэмжснээр ялалт байгууллаа. 

Т.Улаан 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.