2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэллээ

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэллээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ
ce91df496c99b2935f7ed88ba17048a8.jpg

        Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд болж 180 мянган гишүүдийн төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгуулсан билээ. Их хурлаарнээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийн нэг нь намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох болсон явдал юм. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ.

        Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын намын даргын  сонгуулийн хорооноос баталлаа.  Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй.

        Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөнгишүүд санал өгөх эрхтэй.

Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ.

АРДЧИЛСАН НАМ

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.