2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Өмнөговь аймаг оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан мазаалай-2017" арга хэмжээг зохион байгуулж байна

Өмнөговь аймаг оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан мазаалай-2017" арга хэмжээг зохион байгуулж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өмнөговь аймагт оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан мазаалай-2017" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.Энэхүү арга хэмжээ нь аливаа тэмдэглэлт баяраар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулах уриалга гаргахдаа дэлхийд нэн ховор Монголын говийн унаган амьтан мазаалай баавгайг хайрлан хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сурталчлан таниулах, тодорхой мэдлэг мэдээлэл түгээх, мазаалай хамгаалах сангийн  хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. 

Дээрх оны шилдэг шалгаруулах наадамд 2016 онд тухайн салбартаа амжилт гаргасан шилдэгүүдээ шалгаруулан урамшуулж, амжилт бүтээлийг нь сурталчлан таниулах цом, батламж гардуулан алдаршуулах юм. Үүнд “Боловсрол”-ын салбарын, “Эрүүл мэнд”-ийн, “Соёл урлаг, спорт”-ын салбарын, “Төрийн алба”-ны, оны шилдэг “Энэрэнгүй үйлстэн”, Оны шилдэг “Баялаг бүтээгч”, “Утга зохиол, хэвлэл мэдээлэл”-ийн салбарын гэсэн 7 төрлөөр оны шилдгийг шалгаруулах ажээ.

12 дугаар сарын 6-наас оролцогчдын материалыг нь http://altanmazaalai.mn вэб хуудсанд 10 хоногийн туршид байршуулан олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбоо, “Говийн Баавгай”ТББ, эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ, Өмнөговь аймгийн Залуу багш нарын холбоо, Өмнөговь аймгийн Зүүний Хүчний Холбооноос зохион байгуулж байгаа гэнэ. 

Д.Мишигсүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.