2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » С.Батболд: Аз жаргалтай хот цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

С.Батболд: Аз жаргалтай хот цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнд оролцож, дуулсны дараа ОХУ-ын дипломатчид зодуулж, хүнд гэмтсэн нь дуулиан дэгдээд байгаа билээ.

Зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан хотын удирдлагуудын урилгаар Амараа тус цэнгүүнд дуулсан гэх мэдээлэл бий. Учир нь "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид оролцуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар хотын дарга С.Батболд өчигдөр орой "Eagle" телевизээс бэлтгэн хүргэдэг "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ, "Фэйсбүүкээр явж байгаа "Аз жаргалтай хот" гэх тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, намайг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй" гэх тайлбарыг албан ёсоор өглөө.

Тэгэхээр иргэдийн дунд бий болсон нийслэлийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж, түүний уршгаар дуучин С.Амармандах зодуулж бэртсэн гэх ойлголт эндүүрэл бололтой.

Х.Онон

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.