2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.Сүхбаатар: Би хүүгээ таниагүй


С.Сүхбаатар: Би хүүгээ таниагүй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын талаар холбогдох хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд түүний гэр бүлийг төлөөлж аав С.Сүхбаатар болон өмгөөлөгч Г.Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай буюу Б.Баяржаргал болон дуучин Лхагвасүрэн нар оролцон болсон хэргийн талаар тайлбар өглөө. Энэхүү хурлыг хийх болсон шалтгаан нь зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дуучин Амараагийн талаар  худал мэдээлэл гүтгэлэг явж буйтай холбоотой хэвлэлийн хурал зарласан гэдгээ мэдэгдлээ. 

Тухайн хэрэг гардаг өдөр дуучин Амараа тайзан дээр урлагийн хувцас буюу хас тэмдэгтэй дээлээ өмсөж дуулсан бөгөөд тайзнаас буусны дараа ирсэн зочид төлөөлөгчдийн хүндэтгэн энгийн хувцас солин өмсөж  ирсэн зочидтой зураг хөргөө даруулсан байна. 

Арга хэмжээ дууссаны дараа лифтрүү явж байхад нэгэн эр араас нь буюу толгойн тус газар нь төмөрлөг хатуу зүйлээр цохин ухаан алдуулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шилээр цохисон хэмээн андуу мэдээлжээ. Амараа эхний цохилтоор ухаан алдсан бөгөөд тэнд ямар ч харилцан зодоон болоогүй гэдгийг хэллээ. Энэ үед тус газрын бармен залуу гарч ирэн зодож байсан этгээдийг салгасан байна. 

Өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ тухайн этгээдийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд байцаалтын шатанд яваа гэлээ. Энэхүү хэрэгт Орос улсын элчин сайдын яамны ажилтан нэр холбогдсон нь тухайн консулын газарт ямар нэгэн байдлаар хамааралгүй бөгөөд тухайн этгээдийн зан араншин хэмээн мэдэгдлээ. Мөн Амараагийн талаар ямар нэгэн захиалгат худал мэдээлэл цацахгүй байхыг хүслээ. 

Дуучин Амармандахын биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд ухаан орсон ч ухаан нь орж гарсан байдалтай байна гэлээ. Амараагийн аав Сүхбаатар хэлэхдээ би хүүгээ таниагүй өнөөдрөөс л нэг царайн танигдах төдий болж байна хэмээн маш гомдолтой байгаагаа илэрхийллээ. 

Тухайн өдөр болсон хэргийн бичлэгийг мөн хурал дээр үзүүллээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно. 

 

Б.Цэцэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.