2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

        БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын  Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага мөн Хөгжлийн хөтөлбөр, Сургалт судалгааны хүрээлэн гэх таван байгууллагын түншлэл юм. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Монгол Улс 2013 онд Ногоон эдийн засгийн түншлэлд нэгдэн орсон анхы орон юм. Энэ хугацаанд   Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь БОАЖЯ, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам,  Үндэсний статистикийн хороо, Монголын банкны холбоо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг төр, хувийн хэвшил,  төрийн бус байгууллагуудтай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улсын хувьд  ирэх  онд НЭЗТТ –ийн хөтөлбөр дуусна. Гэхдээ бидэнд эхэлсэн зарим нэг ажлаа өргөжүүлж, хамтран ажиллах шаардлага байна. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн үндсийг эхний үе шат 2020 он хүртэл үргэлжилнэ. 2020 он гэхэд  бодлогыг хэрэгжүүлэх механизм бий болсон, бүх салбарын бодлогод тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн зарчим туссан,  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суусан байна. Байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн татвар, урамшууллын бодлого боловсруулагдаж батлагдсан байх ёстой”  гэсэн юм.

 

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын   Ногоон хөгжлийн төлөөх түншлэл нь Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба ТХЗ-ын харьцуулсан үнэлгээ, бодлогын жендерийн асуудал, ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ ба загварчлал,ногоон хөгжлийн үзүүлэлт, сургуулийн ногоон барилга,тогтвортой худалдан авалт, Тогтвортой санхүүжилт, ногоон зээлийн сан,ногоон эдийн засгийн боловсрол,  хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ирэх онд эдгээр чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ Хөгжлийн санхүүжилт,  Ногоон эдийн засаг, Дэлхийн худалдааны боломж, хөгж гэсэн  чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлэв.  Уг ажлын хүрээнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбаруудыг тогтвортой/ногоон үйлдвэрлэлд шилжүүлэн, байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дэлхийн зах зээл дээр ямар боломж байна вэ, Монгол Улсын хувьд худалдааны ямар боломж, хөнгөлөлттэй нөхцөл  нээлттэй байна вэ гэсэн судалгааг хийхээр төлөвлөжээ.

 

 

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан даргын орлогч Асад Накви, Монгол Улс нь Ногоон хөгжлийн бодлого, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг амжилттай хэрэгжүүлж, бусад оронд үлгэр жишээ болж буй орон юм. БОАЖЯ нь бусад яамд агентлагийг манлайлан ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. 

 Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг цаашид тодорхой салбар дээр жишиг төсөл хэрэгжүүлэх байдлаар үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн юм. Тухайлбал,тодорхой нэг үйлдвэрлэлийн салбарыг байгальд ээлтэй, ногоон болгох, нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлэлээр хамтран ажиллах санал тавив.  Түүнчлэн, НЭЗТТ-ийн хандивлагч, хөгжингүй орнуудтай /Европын холбоо, ХБНГУ, Швед, Финланд, Норвеги, Швейцар, БНСУ/ хамтарч ажиллахад дэмжлэг, туслалцаа үзүүлбэл нэн их хэрэгтэй зүйл болно. Эдгээр орнуудын байгаль орчны яам, агентлаг, мөн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоон, тэргүүний технологи нэвтрүүлэх, байгаль орчны удирдлагын стандартыг хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, салбарын мэргэжилтэн бэлдэх, сургахад хамтран ажиллах боломж байна гэж үзэж буйгаа  илэрхийлэв. Уулзалтад БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Монгол дахь НҮБХХ-ийн Шадар суурин төлөөлөгч Даниела Гаспарикова,  Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан даргын орлогч Асад Накви, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийн зөвлөх, Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн ажилтан Носеок Ким, НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байрны олон улсын зөвлөх Луррэйн Виллакорта,  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хөгжлийн санхүүжилтийн ахлах зөвлөх Марк Халле, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ажилтан Айен Хендерсон нар оролцлоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.