2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Алтанхуягийн алдаа

Н.Алтанхуягийн алдаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

“Хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагүй байсан бол Ардчилсан намынхны хувьд бүх зүйл сайхан байх байсан” гэж ярьдаг хүмүүс  болон  “Би би би” гэж цээжээ дэлдэж буй Н.Алтанхуяг нарын алдаа юу байсан бэ. Н.Алтанхуяг Ардчилсан намыг эрх барих үед эхний Ерөнхий сайд болсноороо “азтан” болсноос биш Н.Алтанхуягийн Засгийн газартаа гол учир нь байсан юм биш гэдгийг ойлгох цаг нь ирсэн. Ардын намынхны хэлдэгчлэн 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан, Монгол Улсын Засгийн газрыг барьцаанд тавин байж томоохон бондуудыг босгосон гээд бүх зүйлийг  эхэлж байхад Ерөнхий сайд болсон нь л Н.Алтанхуягийн азтай байсных. Түүнээс биш тэр Ерөнхий сайд болоод бүхнийг эхлүүлчихсэн юм биш. Н.Алтанхуягийн оронд хэн ч байсан бүх зүйл эхэлдгээрээ л эхлэх байсан. Тэгэхээр Ардчилсан намынхны байгуулсан  Засгийн газар эхнээсээ зөв голдиролоор явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж ярьвал зохистой.

Н.Алтанхуягийн алдаа нь  Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй их хэмжээний мөнгөн дүн бүхий “Чингис”, “Самурай” зэрэг бондыг амжилттай босгочихоод  зарцуулалтыг нь хянаж чадаагүйд байгаа. Зарцуулалт нь тодорхой, хяналт нь няхуур байсансан бол түүний Засгийн газар унасан ч дараагийн Засгийн газарт нь өөрийнх нь үед хийсэн бүхэн балаг болохгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, “Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагүй бол...” гэдэг үг хэдийд  ч юм гарахгүй, бүх зүйл голдиролоороо явах байсан. Үнэнийг хэлэхэд Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ирээдүйд төлөх өр, эмх замбараагүй санхүүгийн асуудал бүхий төрийн байгууллагуудаас өөр юу ч үлдээгээгүй. Харин өөртэй нь 1 кабинет болж ажилласан хүмүүс, ойр тойрныхныгаа  дураар нь дургиулснаас болж сэжигтнээр татагдахаас өөр гарцыг үлдээгээгүй бололтой.

 

 

Н.Алтанхуягийн алдаа нь их талыг хараад нүд алдах гэдэг шиг их мөнгө хараад хяналтгүй ажилласанд байсан бол Ардчилсан намын алдаа нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар сонгосон явдал байсан. Одоо тэдний хэн хэн нь үүнийхээ үйл лайг эдэлж байгаа юм даг уу даа.

 

           У.Жанцан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.