2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » С.Эрдэнийг аврахын тулд АН-ын бүлэг тарах уу

С.Эрдэнийг аврахын тулд АН-ын бүлэг тарах уу

Нийтлэлийн төрөл: Улс төр

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын сан руу шалгалт оруулж байгаа тухайгаа удаа дараа мэдэгдэж, маш том зөрчил байгааг анхааруулж эхэлсэн нь саяхан. Энэ бүхнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийг агнах ажиллагааг Ардын намынхан эхлүүлсэн гэх хардлага олон хүний дунд байгаа юм. Тэгвэл энэ бүх хардлагыг батлах мэт С.Эрдэнийг нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж магадгүй гэсэн мэдээллийг эх сурвалжууд тарааж эхэллээ. Яг үүнтэй давхцаж УИХ дахь Ардын намын бүлэгт Ардчилсан намаас Б.Наранхүү болон Ж.Батзандан нарыг орох гэж байгаа тухай мэдээлэл ч гарч эхлэв. Ардчилсан намын бүлгийнхэн энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч Ардын намын бүлгээс дээрх гишүүдэд санал тавьсан гэдгээ үгүйсгээгүй.

 

Дээрх давхцлуудаас С.Эрдэнээр барьцаалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Үнэхээр Баабар нийтлэлчийн бичдэгчлэнгээр С.Эрдэнийг нийгмийн даатгалын сантай холбоотойгоор шалгана гэдгээ Ардын намынхан удаа дараа сануулж, намын бүлгийнх нь гишүүдийг урвуулах оролдлого хийж байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд хүндхэн цохилт болох бололтой. Тэд бүлгээ аварч үлдэх үү, бүлгийн даргаа аврах уу гэдэг дээрээ тулна гэсэн үг болж таарч байх шиг байна.

   У.Жанцан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.