2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » "Цэнхэр үст" Цэрэн С.Баярцогтын мартсан сая долларын эрэлд гарлаа


"Цэнхэр үст" Цэрэн С.Баярцогтын мартсан сая долларын эрэлд гарлаа

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

"Цэнхэр үст" Цэрэн С.Баярцогтын мартсан сая долларын эрэлд гарлаа

 

Нийгмийн нэг хэсгийн эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн, эсвэл далд асуудлыг ил гаргаж тавьснаар асар их маргаан үүсгэдгээрээ алдартай "Цэнхэр үст" Цэрэнгийн ээлжит ажиллагаа эхлэв бололтой.  

Өдгөө Швейцарьт оффшорчдын Монголоос "хулгайлж" хадгалуулсан их мөнгийг олох их аянд мордсон нь цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад  авлаа. 

 

Тэрбээр энэ тухайгаа фейсбүүк хуудаснаа "Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон Баярцогт Швейцарь улсын банканд 1 сая доллор мартсан асуудал 2013 онд яригдаж байв.

Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг. Ингээд Швейцарын Зохион байгууллагатай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн. Швейцарт албан ёсоор Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний 3 найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол улсын газар уул уурхай цаашилбал авилгал хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилгал газрын наймаанаас орж ирсэн бол Монгол улсад буцаах хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарын хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ. Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно. Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя!

Чих тавиарай! Цэрэнгээс гэжээ.

Ийнхүү “Цэнхэр үст” Цэрэн мартагдаад байсан С.Баярцогтын сая ам.долларыг зарлах нь уу гэсэн таамаг үлдлээ.

 

 

"Цэнхэр үст" Цэрэн С.Баярцогтын мартсан сая долларын эрэлд гарлаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.